Цөмийн энергийн комиссын гишүүд

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталж, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ирсэн. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэснийг “цөмийн энергийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна” гэж өөрчилсөн. Тухайн өөрчлөлт нь 2024 оны 08 дугаарр сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мөн өдрөөс Цөмийн энергийн комиссын даргаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” 2024 оны 21 дүгээр тогтоолын 37 дугаар хавсралтаар “Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн”-ийг өөрчлөн баталсан. Цөмийн энергийн комиссын даргаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд гэж, гишүүдэд Ерөнхий сайдын зөвлөх, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Надаад харилцаааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын захирал нарыг тус тус шинээр нэмж өөрчилсөн. 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Цөмийн энергийн комисс нь 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй