Цөмийн энергийн комиссын түүх
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн дэргэд Цөмийн энергийн комисс анх байгуулагдаж, 1991-1993 онд БНМАУ болон Монгол Улсын Засгийн газрын дэргэд, 1993-1996 онд Шинжлэх ухаан, боловсролын сайдын дэргэд, 1996-2000 онд Гэгээрлийн сайдын дэргэд, 2000-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд тус тус хамааран үйл ажиллагаа явуулсан.
Цөмийн энергийн комисс нь Засгийн газрын 2008 оны 263 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд шинэчлэн байгуулагдаж, комиссын Ажлын албаны чиг үүргийг 2009-2014 онд Цөмийн энергийн газар /хуучнаар/ хэрэгжүүлж, ажилласан.
УИХ-аас 2015 онд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, “Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор Цөмийн энергийн комисс, түүний Ажлын алба байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байна.