Цөмийн технологийг нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх

Монгол Улс, Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-т 1973 онд гишүүн орноор элсч, тус агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 1975 оноос эхлэн хамрагдаж ирсэн. Монгол улс ОУАЭА-т гишүүнээр элсэн орсон 42 жилийн хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 1975-2016 онд нийтдээ 15.1 сая ам.долларын тусламж, дэмжлэг авчээ. Тухайлбал, цөмийн технологийг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны салбарт нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, багаж төхөөрөмж авах зэргээр тус агентлагтай хамтарсан 73 орчим төсөл хэрэгжүүлж, мэргэжил дээшлүүлэх сургалтад 159 орчим хүн хамрагдаж, 120 гаруй зөвлөх мэргэжилтэн төслийн хүрээнд ирж ажилласан. Энэ тусламжийн хүрээнд төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн дэргэд нийт 30 гаруй лаборатори байгуулжээ.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй