Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Фото мэдээ

Цөмийн мэдлэгийн менежментийн асуудлаар Олон улсын шинжээчдийн баг ажиллаа 2018-12-10

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны MON0012 төслийн зорилгод тусгагдсан Монгол Улсын цөмийн физик, технологийн салбарын хүний нөөц, чадавхыг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ОУАЭА-ийн шинжээчдийн баг мэдлэгийн менежментийн асуудлаар сургалт-семинар хийлээ.

Дэлгэрэнгүй

Зүүн өмнөд азийн бүсийн семинар монгол улсад зохион байгуулагдлаа 2018-11-15

image

ЦЭК-ын ажлын алба, ОУАЭА-тай хамтран зохион байгуулсан “Цөмийн болон цацрагийн хяналт ба хариуцлага хүлээлгэх тогтолцоо” сэдэвт семинар Улаанбаатар хотод 2018 оны 11 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй

Хяналт шалгалт ба хариуцлага хүлээлгэх тогтолцоо сэдэвт азийн бүсийн семинар зохион байгуулагдаж байна 2018-11-05

image

Манай Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн гишүүнээр 1973 онд 105 дахь гишүүн орон болж элсэн орсон.

ОУАЭА-ийн Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гишүүн орон бүртэй хамтын ажиллагааны дунд хугацааны (4-5 жил)  стратегийг тодорхойлсон хөтөлбөр байгуулж, хэрэгжүүлдэг.

Цөмийн технологи нэвтрүүлэх, цацраг идэвхт ашигт малтмал, эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, цөмийн шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал зэрэг чиглэлүүдийг хөгжүүлэх, бүс нутгийн улс орнуудын туршлагаас суралцах, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр 46 бүсийн төсөлд Монгол Улс оролцож байна.

Дэлгэрэнгүй

“Цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г эцэслэн боловсруулах, төлөвлөгөөг турших танхимын дасгал, сургуулилт боллоо 2018-10-24

image

ЦЭК-ын Ажлын алба, Европын Комисстой хамтран 8 зорилт бүхий MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчинг бэхжүүлэх” төслийг 2017 оноос эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй

“Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” үндэсний семинарыг амжилттай зохион байгууллаа 2018-10-18

image

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны RAS0079 “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын Ажлын албанаас амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

“Монгол улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн Цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт Үндэсний семинар зохион байгуулж байна 2018-10-08

image

Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй

Хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг Дархан-Уул, Орхон, Булган аймгуудад зохион байгууллаа 2018-09-26

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Европын Комисстой хамтран 8 зорилт бүхий “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчинг бэхжүүлэх” сэдэвт MN3.01/12 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн  4 дүгээр зорилтот ажлын хүрээнд хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Эзэнгүй үүсгүүрийг аюулгүй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын төсөл боловсруулахаар тусгагдсан.

Дэлгэрэнгүй

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт зохион байгуулагдлаа 2018-08-28

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт 2018 оны 08 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарт “цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа 2018-05-11

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд анхны жилдээ ажиллаж буй физикийн багш нарт “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 02 болон 09-ний өдрүүдэд 2 удаа зохион байгууллаа. Тус сургалтад нийт 69 сургуулийн 69 физикийн багш хамрагдсан байна.

Дэлгэрэнгүй

“Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь” сэдэвт сургалт, дасгал сургуулилт зохион байгуулагдлаа 2018-05-07

image

Европын Комисстой хамтран 8 зорилт бүхий MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчинг бэхжүүлэх” сэдэвт төслийг 2017 оноос эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй