(2017-03-10 10:01:00)

Цөмийн технологийг нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх

Цөмийн технологи 2015-08-20

Монгол Улс, Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-т 1973 онд гишүүн орноор элсч, тус агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 1975 оноос эхлэн хамрагдаж ирсэн. Монгол улс ОУАЭА-т гишүүнээр элсэн орсон 40 жилийн хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 1975-2013 онд нийтдээ 13.1 сая ам.долларын тусламж, дэмжлэг авчээ. Тухайлбал, цөмийн технологийг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны салбарт нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, багаж төхөөрөмж авах зэргээр тус агентлагтай хамтарсан 70 орчим төсөл хэрэгжүүлж, мэргэжил дээшлүүлэх сургалтад 150 орчим хүн хамрагдаж, 120 гаруй зөвлөх мэргэжилтэн төслийн хүрээнд ирж ажилласан. Энэ тусламжийн хүрээнд төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн дэргэд нийт 30 гаруй лаборатори байгуулжээ.
Дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн салбарт 2015-06-28

Цөмийн оношилгоонд - Цөмийн болон цацрагийн дүрс оношилгоо ашиглан халдварт бус бүхий л төрлийн өвчний үеийн эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн байршлын болон үйл ажиллагааны оношилгоог нэгэн зэрэг хийж, эмгэгийн үйл ажиллагааны алдагдлын эхэн үед, бүтцийн эргэлтгүй өөрчлөлтөнд орохоос өмнө эрт илрүүлж оношилдог ба богино хугацаанд оношилгоо хийх боломжтойгоороо бусад төрлийн оношилгооны аргуудаас давуу талтай.

Дэлгэрэнгүй

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2015-06-28

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт анх 1987 оноос эхлэн ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр судалгааны чиглэлийн радио иммунологийн болон тэжээлийн үнэлгээний лаборатори байгуулагдаж, эрдэм шинжилгээний олон ажилтан гадаадад мэргэшил эзэмшсэн ба нарийн мэргэжлийн шинжээчидтэй хамтран малын тэжээллэг, нөхөн үржихүйн орчин үеийн онолын чиглэл, аргыг хэрэглэн төрөл бүрийн судалгааг амжилттай хийсэн болно. 

Дэлгэрэнгүй

Геологи, уул уурхайн салбарт 2015-06-28

Геологи хайгуулын салбарт нүүрс, алт, мөнгө, зэс зэрэг үндсэн орд, газрын тосны хайгуул зэрэгт өрөмдлөг хийсэн цооногт геофизик судалгаа хийх, нүүрс, газрын тосны үе давхарга, түүний нягт, чанар, цооногийн хананы бетоны бэхжилт зэргийг тодорхойлоход цөмийн технологийг өргөн ашиглаж байна. 
 
Геологийн судалгаанд: Цөмийн технологийн судалгаа ба хэрэглээ манай оронд геологи хайгуул, уул уурхайн салбарт эхэлж нэвтэрсэн гэж болно. Үүний нэг тод жишээ бол МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн эрдэмтэн, мэргэжилтнүүд 1970-аад оны сүүлчээс Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн зэс, молибдений хүдэр ба баяжмалд үндсэн болоод дагалдагч элементүүдийн орцын хэмжээг цөмийн шинжилгэний аргаар нарийн тодорхойлсон явдал юм.
Дэлгэрэнгүй

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2015-06-28

Боловсрол, шинжлэх ухааны салбарт цөмийн технологийг сургалт, судалгаанд ашиглахаас гадна шинэ материал, технологи гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэх, геологи, уул уурхай, хүнс тэжээл, биологийн гаралтай дээжинд химийн элементийн найрлага, цацраг идэвхт бодисын түвшин, хортой хүнд элементийг тодорхойлох шинжилгээ хийх, мөн нүүрсний илчлэг үнслэгийг тодорхойлох, орчны цацраг идэвхийн судалгаанд ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд цөмийн технологийг нано материал, төрөл бүрийн эмчилгээний эм бэлдмэл, полимер зэргийг гарган авах, эгэл бөөмийн судалгаа явуулахад түлхүү ашиглаж байна. Боловсрол, шинжлэх ухааны салбарт цөмийн технологийг дараах зорилгоор ашиглаж байна. Үүнд:

Дэлгэрэнгүй

Байгаль орчны салбарт 2015-06-28

ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр Хүрээлэн буй орчны салбарт 1978 оноос эхлэн нийтдээ Техникийн хамтын ажиллагааны 5 төсөл амжилттай хэрэгжиж, 2012 оноос эхлэн Бүсийн хамтын ажиллагааны 3 төсөл 4 жилийн хугацаатайгаар хэрэгжиж байна.ОУАЭА-ийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэр болох газар доорх усны нөөцийг үнэлэхийн тулд газар доорх усны гарал үүсэл ба тэжээмжийг изотопийн аргаар судлах, Туул голын сав газрын урсацын бүрдлийн цаг хугацаа ба орон зайн хувьсах чанарыг тооцсон бөгөөд энэ чиглэлээр хүний нөөцийг бэлтгэн мэргэшүүлсэн.

Дэлгэрэнгүй

Аж үйлдвэрийн салбарт 2015-06-28

Үйлдвэрт архи, пиво, ундаа зэрэг лаазалсан бүтээгдэхүүний доторх агууламж буюу хэмжээг бүгд нэг түвшинд байгаа эсэхийг цөмийн цацраг идэвхт изотоп ашиглан шалгадаг.Мөн тэдгээр архи пиво ундаа зэргийг элдэв тундас  хольцоос салгаж хадгалалтыг удаашируулахын тулд цөмийн шүүлтүүр ашигладаг.

 Цөмийн цацрагийг ашиглан ургамалын шинэ сорт гаргах, ургацыг дээшлүүлэх малын үйлдвэрийг сайжруулах болон янз бүрийн бохир хаягдалуудыг цөмийн цацрагаар шарж ариутгах ажлуудыг хийж байна.

Дэлгэрэнгүй