(2017-03-10 10:01:00)

Олон улсад өрсөлдөх чадвартай салбарыг хөгжүүлэх

Хүний нөөцийг бэлтгэх 2014-08-17

Монгол Улс цөмийн энергийн салбарт хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр ОХУ, Украйн, Франц, Румын, Солонгос, Энэтхэг, Чех, Япон, АНУ, БНХАУ, Австри болон ОУАЭА-тай хамтран ажиллаж байна.

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр ОХУ-д бакалавр, магистр, Украйн улсад бакалавр, Бүгд Найрамдах Румын Улсад магистр, ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, ОУАЭА-ийн Бүсийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эрдэмтэн, судлаачдыг урт, дунд, богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Цөмийн энергийн газар 2009 онд үүүсч байгуулагдсанаас хойш гадаад орнууд болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Цөмийн энергийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд 2009 оноос 2014 оны эхний хагас жилийн байдлаар цөмийн эрчим хүчний чиглэлээр 149, цөмийн хэрэглээний технологийн чиглэлээр 243, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал чиглэлээр 149, цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр 60, нийт 600 гаруй албан хаагч, судлаач, эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдийг сургалт, семинар, хурал зөвлөгөөнд хамруулаад байна.

Мөн хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ байгуулсан орнуудад оюутан сургах, мэргэжилтнүүдийг давтан сургах үйл ажиллагааг явуулж байна. 2009-2013 оны хооронд 53 оюутныг бакалавр, магистрын сургалтад, 19 мэргэжилтнийг давтан сургалтанд хамруулсан. Манай улс Цөмийн шинжилгээний нэгдсэн институтид цөмийн физикийн чиглэлээр суурь болон хавсарга судалгаанд оролцохын зэрэгцээ энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэж байна.

Дэлгэрэнгүй

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх 2014-08-17

Монгол Улс цөмийн салбарт олон улсын хамтын ажиллагааг 1956 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд гишүүнээр элсэн орсноос эхэлсэн.

"Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого" батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоол, "Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар стратегийн түншлэл бий болгоно.

Дэлгэрэнгүй

Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох 2014-08-17

Монгол Улсын Засгийн газар нь цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт, баталгааг хангах талаар олон улсын гэрээ эрх зүйн дараах баримт бичгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байна.

Эрх зүйн баримт бичгийн нэр Нэгдэн орсон огноо
1 Цөмийн материалын биечлэн хамгаалалтын тухай конвенц; 1986 он
2 Цөмийн зэвсэгийг үл дэлгэрүүлэх тухай олон улсын гэрээ; 1963 он
3 Цөмийн ослыг нэн дариу мэдээлэх тухай конвенц; 1987 он
4 Цөмийн болон цацрагийн ослын үед харилцан туслалцаа үзүүлэх тухай конвенци; 1987 он
5 Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр; 1972 он
6 Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай Монгол Улс, ОУАЭА хооронд байгуулсан Хэлэлцээрийн нэмэлт протокол; 2001 он
7 Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц; 1996 он
8 Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ;  
9 Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай Олон Улсын конвенц;  


Цаашид Цөмийн аюулгүй байдлын конвенци, Ашигласан түлш болон цацрагийн хаягдлын аюулгүй байдлын менежментийн нэгдсэн конвенци, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлт, Бага тооны протоколд нэгдэн орохоор ажиллаж байна.

Дэлгэрэнгүй