Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Сургалт

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТ ЯВАГДАВ 2016-04-19

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон “Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг” ТББ-ын хооронд цацрагтай ажиллагчдад зориулсан цацрагийн хамгаалалтын сургалт болон цацрагийн аюулгүйн чиглэлээр холбогдох бусад хурал, семинар хамтран зохион байгуулах, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгууллаа.

Дэлгэрэнгүй

“Цацраг идэвхт материалын аюулгүй байдлын хяналт” сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө 2016-02-02

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яам, Сандиагийн үндэсний лабораторийн хамтын ажиллагааны хүрээнд Сандиагийн үндэсний лабораторитой хамтран“Цацраг идэвхт материалын аюулгүй байдлын хяналт” сэдэвт сургалтыг 2016 оны 01 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй

“Цацрагийн аюулгүй байдлын дүрэм, журам боловсруулах” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа 2016-01-22

image

Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яам Сандиагийн үндэсний лабораторийн хамтын ажиллагааны хүрээнд Сандиагийн үндэсний лабораторитой хамтран“Цацрагийн аюулгүй байдлын дүрэм, журам боловсруулах” сэдэвт сургалтыг 2016оны 01дүгээр сарын 20-22ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  “Ramada” зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

“Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалт явагдаж байна 2015-10-08

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Японы атомын энергийн агентлаг хамтран “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Япон Улсын Боловсрол, урлаг, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас санхүүжүүлж, Япон Улсын Атомын Энергийн агентлагаас зохион байгуулдаг “Сургагч багш нар бэлтгэх” хөтөлбөрт Ази, Номхон далайн бүсийн Бангладеш, Индонез, Казакстан, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнам, Монгол зэрэг 8 орон хамрагддаг. Энэ жилээс тус хөтөлбөрт Турк, Саудын Араб улсууд нэгдэн орсон бөгөөд Монгол Улс 2012 оноос хамрагдан салбарын мэргэжилтэн, судлаачдыг сургаж байгаа билээ.

Дэлгэрэнгүй

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт явагдаж байна 2015-10-01

image

Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-ийн Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд  “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”-ын сургагч багш бэлтгэх сургалт 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 45 хоногийн хугацаанд Япон улсын Ибараки мужид зохион байгуулагдсан бөгөөд тус сургалтад Монгол улсаас нэг мэргэжилтэн хамрагдаж ирсэн.

Дэлгэрэнгүй

"Ураны уурхайн цацрагийн аюулгүй ажиллагаа ба байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" сэдэвт сургалт болж байна. 2015-08-24

image

Монгол Улс болон Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Ураны олборлолт, боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох нь” төслийн хүрээнд "Ураны уурхайн цацрагийн аюулгүй ажиллагаа ба байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" сэдэвт сургалт 2015 оны 08 дугаар сарын 24-28-ны өдрүүдийн хооронд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй

“Цөмийн хэмжүүр, рентген шинжилгээний багаж ашиглалт – цацрагийн хамгаалалт” сургалт боллоо 2015-08-19

image

Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэгээс “Цөмийн хэмжүүр, рентген шинжилгээний багаж ашиглалт – цацрагийн хамгаалалт” сэдэвт гэрчилгээ олгох сургалтыг 2015 оны 08 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтын зорилго ньцацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, аж үйлдвэр, судалгаа шинжилгээний салбарт цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг бэхжүүлэх, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэх, ослын үед голомтод ажиллагчдыг аюулгүйн мэдээллээр хангах, цацрагийн аюулгүйн соёлыг хэвшүүлэх, цацрагтай ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлийн шарлагыг бууруулахад оршино.

Дэлгэрэнгүй

Дотоод сургалтыг зохион байгуулахаар боллоо. 2015-07-08

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын А/23 тоот тушаалаар нийт албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дотоод сургалтыг зохион байгуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй

“Бага хэмжээний цөмийн материалын протоколын нэмэлт”сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө. 2015-06-18

image

Цөмийн энергийн комиссын  Ажлын алба, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулсан  “Бага хэмжээний цөмийн материалын протоколын нэмэлт”сэдэвт сургалт   2015 оны 06 сарын 15-16 –ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад төрийн болон төрийн бус 18 байгууллагын 31 мэргэжилтэн оролцсон бөгөөд оролцогчдод сертификат гардууллаа.

Дэлгэрэнгүй

"Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа 2014-05-01

Цөмийн энергийн газраас Увс, Дорноговь аймгуудад "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг  хангах нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь цацрагтай ажиллагч нарт аюулгүй  ажиллах арга зүйд сургах, цацрагийн хамгаалалтын талаар мэдлэг олгох юм. Баян Өлгий, Говь Алтай, Увс, Завхан, Хөвсгөл, Дорноговь,  Сүхбаатар зэрэг аймгуудын 55 эмч, мэргэжилтнүүд сургалтанд хамрагдлаа.

Дэлгэрэнгүй