Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Сургалт

“Судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарт рентген шинжилгээний багаж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулав 2013-03-27

image

 Монгол улсад цөмийн технологийг төрөл бүрийн практик салбаруудад амжилттай хэрэглэж байна. Тэр дундаа судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарт рентген багаж, тоног төхөөрөмжийг түлхүү хэрэглэж, төрөл бүрийн хэмжилт, судалгааны ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хийж байна.

Дэлгэрэнгүй

Цацрагтай ажиллагчдын мэдлэг чадварыг дээшлүүлжээ 2012-07-31

image
Цөмийн энергийн газар, Оюутолгой ХХК-тай хамтран “Үйлдвэрт цөмийн хэмжүүр ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
 
Үйлдвэрт цөмийн хэмжүүрийг технологийн үйл ажиллагааг хянах, удирдахад ашигладаг бөгөөд энэ ажлыг хийдэг ажилчдыг сургалтанд хамруулах хүсэлтийг аж ахуй нэгж байгууллагуудаас тавьсаны дагуу сургалтыг явуулсан байна.
Дэлгэрэнгүй

“Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт сургалт зохион байгуулагдана 2012-07-24

 
Цөмийн энергийн газар, Мон-Аме шинжлэх ухааны төв хамтран "Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй" сэдэвт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулсан сургалтыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болоод байна.
Дэлгэрэнгүй

“Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь” сэдэвт сургалт үргэлжилж байна 2012-05-15

image

Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран Дэлхийн нийтийн аюул заналыг бууруулах санаачлагын хүрээнд “Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь” сэдэвт сургалт энэ сарын 14-нд Рамада зочид буудлын хурлын танхимд эхэлжээ. Сургалт таван өдөр үргэлжлэх бөгөөд АНУ-ын Эрчим хүчний яам, Баруун хойд Номхон далайн үндэсний лаборатори, Лос Алмосын үндэсний лаборатори, Канберра үйлдвэрээс ирсэн багш нар хичээл зааж дадлага, дасгал ажлуудыг хийлгэх юм байна.

Дэлгэрэнгүй

Цацраг илрүүлэгч портал монитортой ажиллах операторын сургалтыг амжилттай зохион байгууллаа 2011-10-14

image

Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Засгийн Газрын хооронд хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад цөмийн зэвсэг, цөмийн материалын экспорт, импортын хяналтыг хэрэгжүүлэх, техникийн чадавхийг сайжруулах нь” төслийн хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яамны Үндэсний Цөмийн Аюулгүй Байдлын Газар, Цөмийн Энергийн Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, тоног төхөөрөмж суурилуулагч “Интерсайнс” ХХК хамтран “Цацраг илрүүлэгч портал монитортой ажиллах операторын сургалт”-ыг 2011 оны 10 дугаар сарын 13-18-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Цацрагийн үүсгүүрийн аюулгүйн хамгаалалтын талаар семинар, үндэсний сургалтыг улаанбаатар хотноо зохион байгууллаа. 2011-09-15

image

Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар, Австралийн шинжлэх ухаан технологийн газартай хамтран Цацрагийн үүсгүүрийн аюулгүйн хамгаалалтын талаар семинар, үндэсний сургалтыг 2011 оны 09 дүгээр сарын 12-наас 15-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

“Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа. 2011-08-10

2011 оны 08 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн газар, Япон Улсын Атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах” сэдэвт семинарыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Электроны физикийн зуны сургалт 2011-06-17

Онолын физикийн Абдус Салам Олон Улсын төв нь Италын Цөмийн Физикийн институттэй хамтран 2011 оны 6 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд электроны физикийн зуны сургалтыг 

Дэлгэрэнгүй

“Ураны хайгуул, судалгааны үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа. 2011-05-21

image

2011 оны 05 дугаар сарын 20-21- ний өдрүүдэд Цөмийн энергийн газар, Цөмийн технологийг хөгжүүлэх сангаас хамтран зохион байгуулсан “Ураны хайгуул, судалгааны үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалт зохион байгуулж, ураны хайгуул, судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг 13 аж ахуйн нэгжийн 30 гаруй ажилтанг хамрууллаа.

Дэлгэрэнгүй

“Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил – 2011” олон улсын семинар 2011-04-29

image

Семинар цөмийн эрчим хүч болон цацраг идэвхт ашигт малтмал гэсэн 2 үндсэн чиглэлээр явагдана. Цөмийн эрчим хүч семинарт цөмийн аюулгүй байдал, хамгаалалт, аюулгүй ажиллагаа, цөмийн эрчим хүчний төслийн менежмент, хяналт, хууль эрх зүйн орчин, хөнгөн уст реактор, бага болон дунд чадлын эрчим хүчний реактор, цөмийн эрчим хүчний станцын дэд бүтцийн талаар, харин 2 дугаар чиглэлээр

Дэлгэрэнгүй