Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

“Цөмийн цацрагийн хамгаалалт болон эрүүл ахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллагдана 2011-03-18

Монгол, Японы цөмийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн шинжлэх ухааны анхдугаар зөвлөлдөх уулзалтыг Цөмийн энергийн газар, Монгол Улсын Их сургуультай хамтран 03 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд ЦЭГ болон МУИС-ийн танхимд зохион байгуулна. Цөмийн цацрагийн хамгаалалт болон эрүүл ахуй сэдэвт анхдугаар уулзалтад Япон Улсын Саппорогийн Анагаах ухааны их сургуулийн Цөмийн тасгийн профессор Жун Такада гол зочноор оролцож байгаа бөгөөд тэрээр “Төв Ази болон Монгол Улсын цөмийн цацрагийн хамгаалалтын асуудал” сэдвээр илтгэл тавьж,

Дэлгэрэнгүй

“Рентген хяналт, рентген шинжилгээний багаж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалт зохион байгуулав. 2011-03-05

 
Цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагуудын хүсэлтээр Цөмийн энергийн газраас “Рентген хяналт, рентген шинжилгээний багаж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг 2011 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Геологийн төв лабораторитой хамтран зохион байгуулав. Сургалтанд судалгаа шинжилгээ, геологи хайгуул, аюулгүйн үзлэг хяналт, үйлдвэрийн үл эвдэх сорилд рентген төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулж буй 20 байгууллага, аж ахуйн нэгжийн 56 ажилтан, мэргэжилтнүүдийг хамрууллаа.
Дэлгэрэнгүй

“Ураны хайгуул судалгааны үед цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа 2010-06-19

image
Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Геологийн төв лабораторитай хамтран “Ураны хайгуул судалгааны үед цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг 2010 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны үйл ажиллагаа эрхэлж буй 17 байгууллагын нийт 61 ажилтан, албан хаагчдыг хамрууллаа.
Дэлгэрэнгүй

"Ураны үйлдвэрлэлийн циклийн үйл ажиллагаа, цөмийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдал" сэдэвт үндэсний сургалт зохион байгууллаа" 2010-02-25

Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар (ЦЭГ) -аас "Ураны үйлдвэрлэлийн циклийн үйл ажиллагаа, цөмийн аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдал" сэдэвт үндэсний сургалтыг 2010 оны 2 дугаар сарын 23-25 -ны өдрүүдэд Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) -ийн экспертүүдийн оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Сургалт, Сурталчилгаа 2009-12-15

Хөвсгөл, Дархан уул, Сэлэнгэ аймгуудын эмнэлгийн байгууллагуудад Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх явцад эмнэлгийн байгууллагуудын цацрагийн хамгаалалтын дэд бүтцийг сайжруулах, Цөмийн энергийн тухай хууль, Монгол улсад энэ салбарт мөрдөгдөж буй цацрагийн холбогдолтой дүрэм журам, стандартыг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй