Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Асуулт хариулт

Хувийн хамгаалах хэрэгсэл 2015-05-24

Ажилтны цацрагийн хамгаалалт
Зорилго
 
Цацрагийн хамгаалалтын гол зорилго нь хүний биед шууд үйлчлэх цацрагийн босго үйлчлэлийг таслан зогсоох, цацрагтай ажиллагсад, өвчтөн болон хүн амд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй зөвшөөрөгдөх хэмжээний хязгаарт байлгах, улмаар хүн төрөлхтөн тэдгээрийн үр удмыг хамгаалах зорилготой.
 
Хувийн хамгаалалтын хэрэгслүүд
 
Рентген шинжилгээний үед ажиллагсад болон өвчтөний цацрагийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цацрагийн хамгаалалтын хөдөлгөөнт ба хувийн хамгаалалтын хэрэгсэлээр хангадаг ба тэдгээрийн хамгаалах чадвар нь анодын хүчдэлийн 70-150кv-ын үед хангалттай хамгаалахуйц чанартай байх ёстой.
Дэлгэрэнгүй

Цөмийн технологийг хэрэглэж буй салбар, чиглэлүүд 2014-04-21

1. Цөмийн технологийг эрүүл мэндийн салбарт:
 
Тархи мэдрэл
 
-       Хурц саа өвчин
-       ДОХ-оос шалтгаалсан сэтгэцийн өвчин
-       Гэмтлийн дараах тархи хөдлөлтийн хам шинж
-       Олон голомтот цус харвалтын голомтыг оношлох
-       Шүдний зураг авах
Дэлгэрэнгүй

Ураныг дэмжигч шар нунтаг 2014-04-08

image
Ураныг анх голдуу шавар эдлэлийг пааландах, шилэн эдлэлд өнгө оруулах, гэрэл зургийг тодруулах будагч бодисонд ашигладаг байжээ. Одоо ч энэ хэрэглээ нийтлэг хэвээрээ байна. Харин цөмийн технологийн хэрэглээ өсөн нэмэгдсэн ураны хэрэгцээ өсөх болсон байна. Учир нь хөгжил дэвшлийн салшгүй хэсэг болсон энэ технологийн хэрэглээ бий болох үндэс нь уран юм. Өнөөдөр цөмийн технологийг сансар судлал, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, эмнэлэг эрүүл ахуй, гоо сайхан, хөнгөн үйлдвэр гэх мэт хүний амьдралын эргэн тойронд ашиглаж байна.
Дэлгэрэнгүй

Ураны зах зээлийн төлөв байдал 2013-11-21

Ураны борлуулалт
 
Ураны борлуулалт урт хугацааны гэрээ болон тухайн өдрийн ханшаар гэсэн 2 төрөл байдаг. Урт хугацааны гэрээ нь 3-15 жилийн хугацаатай байдаг ба нийт ураны 85 хувийг урт хугацааны гэрээгээр борлуулдаг. Өөрөөр хэлбэл нийт ураны  15 хувийг тухайн өдрийн ханшаар зардаг. Мөн ураныг үндсэн ба хоёр дахь эх үүсвэрээс зах зээлд ханган нийлүүлдэг. 
 
Уурхайгаас олборлосон ураныг үндсэн эх үүсвэр гэдэг. Харин цөмийн зэвсэгт ашиглаж байсан баяжуулсан ураныг цөмийн түлш болгон зах зээлд нийлүүлэхийг хоёр дахь эх үүсвэр буюу нөөц гэдэг.
Дэлгэрэнгүй

Цөмийн эрчим хүчний хэрэглээ 2013-05-03

Манайд одоогоор хараахан ашиглагдаж эхлээгүй байгаа ч сүүлийн үед багагүй маргаан шуугианд өртөөд, эсэргүүцэлтэй тулгараад байгаа цөмийн эрчим хүчний тухай товчхон авч үзье.Юуны түрүүнд цөмийн эрчим хүч, цөмийн цахилгаан станцын тухай асуудал яагаад манай оронд яригдаж эхлэнгүүт ийм маргаан шүүмжлэлд өртөж, эсэргүүцэлтэй тулгарах болов гэдгийг ул суурьтай судалж үзэх хэрэгтэй.Энд нэлээд хэдэн хүчин зүйлс байх шиг санагдана.Цөмийн зэвсэгтэй холбоотойгоор цөмийн технологийн болон цөмийн материалын цөөнгүй асуудал дэлхий даяар нууцлагдаж байдгаас болоод олон нийтийн дунд цуу яриа тархах, хардалт, сэрдэлт төрөх, үл итгэх, айдас үүсэх явдал байна

Дэлгэрэнгүй

Цацраг идэвхт хаягдал гэж юу вэ? 2012-08-13

image
Цацраг идэвхт ба цөмийн хаягдал, цөмийн ашигласан түлшний талаарх үндсэн ойлголтын талаар олон нийт тэр бүр мэддэгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч буруу зөрүү мэдээлэл өгдөг. Иймд энэ талаар товч тодорхой мэдээлэл бэлтгэлээ. 
Дэлгэрэнгүй

Токиогийн технологийн институтын оюутнуудаас мэдээлэл ирүүллээ 2011-03-24

Токиогийн Технологийн институтын оюутнуудаас цацрагийн талаар зөв мэдээ мэдээлэл авах, нарийн мэдээллийг ойлгож, түргэн шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд монголчууддаа туслах зорилгоор мэдээлэл бэлтгэн ирүүлсэн байна. Токиогийн Технологийн институт нь Японд цөмийн энергийн чиглэлээр хамгийн олон мастер, докторыг бэлтгэдэг сургууль юм.

Дэлгэрэнгүй

Барилгын материал үйлдвэрлэгч, болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнд цацрагийн аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах тухай 2009-11-30

Нэг. Дүгнэлт гаргуулах үндэслэл

Сүүлийн үед барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эдэд цахилгаан станц болон уурын зуухны хаягдал үнсийг ашиглаж үнсэн блок үйлдвэрлэж ханын материалд ашиглах явдал ихсэж байна. Нүүрсний үнсний цацраг идэвхжлийн хэмжээнээс хамааранбарилгын материалын цацраг идэвхт изотопын агууламж харилцан адилгүй байх ба хүмүүсийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь мөнөөр өөр байна.

Иймээс импортын болон эх орны үйлдвэрийн барилгын материал нь цацрагийн аюулгүйн норм, стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж, хүн амын эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлэх эсэхийг тогтоох шаардлагатай.

Дэлгэрэнгүй

Рентген кабинетийн зохион байгуулалт, түүнд тавигдах шаардлага 2009-11-24

Ионжуулагч цацраг нүдэнд харагдахгүй, үнэр амтгүй, тухайн үед организмд хэрхэн үйлчилж байгаа нь мэдэгдэхгүй учир хүмүүс түүний хор хөнөөлийг сайн ойлгохгүй байх тохиолдлууд түгээмэл байдаг.
 
Техник технологийн хөгжлийн өнөө үед рентген оношилгоо шинжилгээний шинэ аргууд эмнэлгийн практикт хурдацтайгаар нэвтрэн хөгжиж өргөнөөр ашиглагдан олон зуун хүнд оношилгоо шинжилгээ үр дүнтэйгээр хийгдэж байгаагийн хирээр рентген цацраг хүний биед хор нөлөөтэй гэдгийг анхаарч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудад рентген цацрагийн үйлчлэлээс хамгаалах хамгаалалтын бүхий л арга хэмжээг авсан байх шаардлагатай бөгөөд ............
Дэлгэрэнгүй