Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Ярилцлага

Г.Манлайжав: Цөмийн энерги бол ирээдүйн хөгжлийн нэг тулгуур 2019-03-13

image

Монгол Улсын цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжавтай ярилцлаа.

Та бид хоёр хүмүүсийн нэлээн болгоомжилдог сэдвээр ярилцах гэж байна. Цөмийн эрчим хүч гэхээр л...

Цөмийн эрчим хүч, цацраг идэвхийн талаар хүмүүс туйлширсан ойлголттой явах нь элбэг. Дэлхий хавтгай боллоо гэдэг нь нэг талаасаа тэгш амьдрах боломж гэж хардаг. Гэхдээ боломжоороо, ялангуяа мэдээлэл авах боломжоороо тэгширч байгаа явдал. Энэ боломжийг хэр ашиглаж байгаагаас л тухайн улсын хөгжил дэвшил нь хамаарч байна.

Цөмийн эрчим хүч бол нэг талаасаа хүн төрөлхтний бахархал, ирээдүйн хөгжлийн нэгээхэн тулгуур гэж би боддог. Атом цөмийн нууцад нэвтэрснээр хүн төрөлхтний өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах итгэл найдвар, боломж бий болсон байх. Аугаа боломжийг дагаж, түүнээс дутахгүй эрсдэл үүсдэг. Жишээ нь, монголчууд цахилгаан эрчим хүч, уурын халаалтыг мэддэггүй байсан XIX зуунд цахилгаан тасрах, хот хөлдөх аюул байдгийг мэддэггүй л байсан. Өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хүн тэр үеийн тоо бүртгэлд огт байхгүй болов уу. Мөн улсын маань нийслэлд агаарын бохирдлын харанга дэлдэнэ гэж огт төсөөлөөгүй.

Дэлгэрэнгүй

Г.Манлайжав:цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад росатом корпораци хамтарна 2018-05-21

image

Сочи /МОНЦАМЭ/.ОХУ-ын Сочи хотод 5 дугаар сарын 14-16 -нд болж өнгөрсөн АТОМЭКСПО олон улсын форум &үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Цөмийн энергийн комиссын (ЦЭК) нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжаваас тодруулга авлаа.

-"АТОМЭКСПО- 2018" форум ЦЭК-ын хувьд ямар үр дүнтэй болж өнгөрсөн бэ?

-ОХУ-ын Атомын энергийн “Росатом” корпорацийн зохион байгуулдаг  "АТОМЭКСПО" форум бол дэлхийн цөмийн энерги, атомын эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага, АА-н нэгжүүд оролцож, өөрсдийн үйл ажиллагааны ололт амжилт, туршлагаа, хэтийн зорилго, хөгжлийн хандлагаа бусдад танилцуулах талбар юм. 10 дахь жилдээ болж буй энэ удаагийн форумд 60 гаруй орны 3.000 гаруй төлөөлөгч оролцож, үзэсгэлэнгийн танхимд 600 гаруй компани өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, судалгааг танилцуулсан чухал арга хэмжээ болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй

www.ikon.mn цахим хуудаснаа нийтлэгдсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Цэнхэр сүлд" ТББ-ын захирал, доктор (Ph.D) Ж.Энхсайханы ярилцлагыг толилуулж байна 2017-04-20

image

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, "Цэнхэр сүлд" ТББ-ын захирал, доктор (Ph.D) Ж.Энхсайхантай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Тэрбээр Олон улсын хуульч мэргэжилтэй бөгөөд Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж, НҮБ болон ОУАЭА-т Монгол Улсаа төлөөлж байсан билээ.  

Дэлгэрэнгүй

Цөмийн зэвсэггүй статус гадаад аюулгүй байдлыг хангадаг 2017-03-13

image

Монгол Улс цөмийн зэвсэггүй улс болно гэдгээ дэлхий дахинд тунхагласны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тохиолдуулан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Цэнхэр сүлд” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Энхсайхантай уг асуудлаар ярилцлаа. Энэ хугацаанд НҮБ- ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн таван орон (P5)-оор уг статусаа баталгаажуулахаар улс төрийн баталгаа гаргуулж чадсан нь манай улсын дипломат ялалт гэдгийг тэрбээр онцолсон юм.

Дэлгэрэнгүй

М.Чадраабал: Ураны үнэ 2020 оноос өсч эхэлнэ 2016-03-31

image

-Дэлхийн зах зээл дээрх ураны зах зээлийн сүүлийн үеийн мэдээлэл юу байна вэ?

-Дэлхий дахинд ураны хэрэглээ эрчим хүчний томоохон үзүүлэлт болсон хэвээрээ байна. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх ураны үнэ тийм сайнгүй байна. Үүнийг дагаад уран олборлогч улс, компаниуд олборлолтын асуудалдаа болгоомжтой хандаж байгаа. Өндөр зардал гаргаад хайгуул, олборлолт хийе гэхээр зах зээлийн асуудлаас болоод ашиггүй болчих гээд байгаа юм. Ер нь тээнэгэлзсэн, гацсан зүйлүүд дэлхий даяар ажиглагдаж эхэлсэн.

Дэлгэрэнгүй

Г.Манлайжав: Цөмийн энергийн комиссын дэргэд цацрагийн аюулгүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна 2016-03-31

image

Өнгөрсөн жил шинэ бүтэц зохион байгуулалтад орсон Цөмийн энергийн комиссын Ажлын албаны үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье. 

Дэлгэрэнгүй

Г.Манлайжав: Монголд цөмийн хаягдал орж ирэхгүй 2016-03-29

image

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид 2016 оны гуравдугаар сарын 21-нд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.

Дэлгэрэнгүй

Х.НАМСРАЙ: Пифагорын теором гэдэг шиг Намсрайн онол, аргачлалаар гаргалгаа хийж, бодлого боддог болсон 2014-11-24

image

Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж байхаар болсон билээ. Энэ жилийн энэ өдөр энэ сарын 23 буюу өнөөдөр тохиож буй. Эл өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Төрийн тэргүүн дээд шагнал Чингис хааны одонгоор нэг хүнийг шагнадаг. Тухайн жил Чингис хааны одонгоор шагнах хүнийг шагнал гардуулахаас 10 хоногийн өмнө олон нийтэд зарладаг. Энэ жил дэлхийд нэрээ дуурсгасан Монголын XX зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг шагнахаар болсон билээ. Ингээд манай сонин Х.НАМСРАЙТАЙ уулзаж, ажил амьдралынх нь талаар хөөрөлдөж, ярилцсанаа хүргэж байна.

Дэлгэрэнгүй

Н.Тэгшбаяр Уран ашиглах, эсэхийг ТЕГ, ҮАБЗ шийднэ 2014-11-04

image

Лиценз, тусгай зөвшөөрлийг дан ганц Сүхбаатар аймгийн тухайд биш, улс орны хэмжээнд ярих ёстой. Ураны хайгуулын лиценз манай үйл ажиллагааны зөвхөн нэг хувийг эзэлдэг.

Дэлгэрэнгүй

Б.Түмэндэмбэрэл: Ураны уул уурхайг нийгэмд зөвөөр ойлгуулахад боловсролын салбар чухал үүрэгтэй 2014-11-03

image

Ураны уул уурхайн үйл ажиллагааг нийгэмд ойлгуулахад боловсролын байгууллага чухал үүрэгтэй. Цөмийн Энергийн газар энэ талаар ярихаар нийгэм хүлээж авахгүй байгаа тал анзаарагддаг. Тиймээс их сургуулийн түвшинд цөмийн технологийн боловсрол сайн олгох хэрэгтэй байна.

Дэлгэрэнгүй