Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Ярилцлага

М.Чадраабал: 2050 онд гэхэд цөмийн технологи хүн төрөлхтний ирээдүйг шийднэ 2013-02-22

Цөмийн энергийн газрын Технологийн хэлтсийн мэргэжилтэн М.Чадраабалтай цөмийн технологийн өнөөгийн чиг хандлагын талаар ярилцлаа
 
.-Дэлхийн улс орнуудын цөмийн технологийн өнөөгийн чиг хандлага ямар байна вэ?
 
-Цөмийн технологи хэрэглэдэггүй улс гэж бараг л байхгүй. Харин ямар хэмжээтэй, хэхэн хэрэглэж байна вэ гэдэг нь тухайн улсын хөгжлийн төвшнөөс хамаардаг. Орчин үед хөгжингүй орнууд энэ технологийг түлхүү хэрэглэж байна. Жишээлбэл, АНУ, Франц, Их Британи, Герман, Солонгосыг нэрлэж болно. Эдгээр улсад хэрэглэж байгаа технологиудын зарим нь манайхтай адилхан. Харин батлан хамгаалах болон сансар судлалын салбарт ашигладгаараа илүү. Мөн аж үйлдвэрийн салбарт өргөн хэрэглэж байгааг дурдах нь зүйтэй байх. 
Дэлгэрэнгүй

Монголын талаас АНУ-ын цөмийн хаягдлыг авах талаар санал хэзээ ч тавиагүй. 2012-12-26

image
Эрхэм дэд сайд Понэман та Монгол улсад 2010 онд айлчлан ирж байсан билээ. Танд Монголын талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ?
 
Надад хамгийн эхлээд Монгол хүмүүсийн талаар гүн сэтгэгдэл төрсөн найрсаг, ухаалаг, прогматик бас ардчилсан ирээдүйд тууштай санагдсан. Бид олон сэдвээр өргөн хүрээтэй ярилцсан. Хувьсгалаас хойш гарсан улс төрийн болон эдийн засгийн хөгжил дэвшил бахархалтай санагдсан. Бас танай улс асар их байгалийн баялагтайгаас гадна тэр баялгаа ард олныхоо сайн сайхны төлөө ашиглах бололцоо дүүрэн байгаа санагдаж байлаа. Эцэст нь хөдөө нутгийн уламжлалт аж амьдрал их таалагдсан, би тэнд гэрт зочлох боломж гарсан бөгөөд бүр уулийн энгэрт яваа аргаль харсан шүү.
Дэлгэрэнгүй

С.Пүрэвсүрэн: Мардайн уурхайн орчим амьдарч байсан айлуудад цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж байсан 2012-09-20

image
Дорнодын Баяндун сумын нутагт орших уран олборлож байсан Мардайн уурхайн орчимд цацрагийн хэмжээ өндөр гарсан тухай хэвлэлээр багагүй бичигдлээ. Энэ талаар Цөмийн энергийн газрын Цөмийн хяналтын хэлтсийн улсын байцаагч С.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
Дэлгэрэнгүй

Г.Манлайжав: Ийм мэдэгдэл хийж байгаа нь үнэхээр хариуцлагагүй явдал 2012-06-25

image
Сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн цөмийн хог хаягдал булшлах гэрээ хийсэн гэх мэдээлэл дахин сөхөгдлөө. Мөн ураны лицензийн асуудлаар ч их ярих болсон. Дээрх сэдвийн аль аль нь Монгол улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэвч нам болж талцан худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллээр ард иргэдийг төөрөгдүүлсээр. Энэ талаар Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжавтай ярилцлаа.
 
Цөмийн хаягдал гэж чухам юуг хэлээд байнаа. Гадны орноос авчраад булших боломж, үндэслэл байна уу? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичигдэж байна.
Дэлгэрэнгүй