Манайд УИХ-ын ээлжит сонгууль ойртож, улс төрийн хүчнүүд хөдөлгөөнд орж эхэлж байна. Түүний нэг гол золиос нь өнгөрсөн долоо хоногт төрийн эрх барих дээд болон хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хурал боллоо. Ноднин жил УИХ Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай 60 дугаар тотгоолыг батлан гаргасан. Түүний 3-т “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол болон Цөмийн бага хэмжээний шинэчилсэн протоколд тус тус нэгдэж орохыг Засгийг газарт чиглэл болгосон билээ. УИХ-ын тэрхүү шийдвэр нь цаг үеэ олсон чухал шийдвэр байсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх нь манай улс цөмийн гадаад аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал алхам болох учиртай.
ДэлгэрэнгүйӨнөөдрийн байдлаар дэлхийн 30 оронд 442цөмийн эрчим хүчний реактор /нийт 384ГВт суурилагдсан хүчин чадалтай/ ажиллаж, дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 11 хувийг хангаж байна. Шинээр баригдаж буй 66цөмийн эрчим хүчний реакторын ихэнх нь Азийн улс орнуудад баригдаж байна.
ДэлгэрэнгүйБНХАУ-ын Коммунист намын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Бүгд хурлаар “2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх 13 дугаар 5 жилийн төлөвлөгөө”-г баталсан байна. БНХАУ-ын өмнөх бодлого, төлөвлөгөө нь ихэвчлэн газар, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, ажиллах хүч зэрэгт тулгуурладаг байсан бол энэхүү бодлогоо өөрчилж, Инновацид тулгуурлан хөгжих нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах зам болно хэмээн үзжээ. Хот, хөдөө болон эдийн засаг, нийгмийн хамгааллын тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Харилцан уялдаатай хөгжих ёстой.
ДэлгэрэнгүйУур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй хамгийн том асуудал болоод байна. Үүний шалтгаан нь хүлэмжийн хий бөгөөд хүлэмжийн хийн эх үүсвэрт эрчим хүчний салбар дах нүүрс, бусад шатах түлшээр ажилладаг цахилгаан, дулааны станцууд голлох хувийг эзэлдэг. Нүүрсний утаа хүн төрөлхтөнд асар их хор хөнөөл учруулж байгаа учраас дэлхийн ихэнх орон, хамтын нийгэмлэг нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, хориглох зорилгоор нүүрсний станцын тоог цөөлөх, үйлдвэрлэсэн цахилгааны үнийг нэмэх, торгуулийн үнэ тогтоох зэрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч эхлээд байна.
ДэлгэрэнгүйЦацраг болон цацраг идэвхт хаягдлын тухай хэд хэдэн түгээмэл цуу ярианууд байдаг. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл болон ялангуяа түүний хаягдалтай холбоотой асуудлын талаар олон жилийн туршид олон нийт болон бусад сонирхогч бүлгүүд өөр өөр үзэл бодол, санаануудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж ирсэн. Мэдээж хараахан төгс шийдвэрлэж чадаагүй байгаа хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, улмаар цөмийн эрчим хүчийг цаашид үргэлжлүүлэн ашиглах нь зүйтэй эсэх талаар олон нийтийн дунд хариултаа олоогүй асуултууд байсаар байгаа нь нууц биш юм.
Дэлгэрэнгүй