Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Нийтлэл

Цөмийн хуваагдлын тусгай материал 2020-04-10

image

Олон нийтийн боловсролд зориулав.

 

Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12.“цөмийн материал” гэж цөмийн реактор болон цөмийн зэвсэгт ашиглагддаг материалыг гэж тодорхойлсон байдаг.

“Цөмийн материал”-тай холбоотой дараах товч тайлбарыг хүргүүлж байна.

  • Цөмийн хуваагдлын тусгай материал гэж юу гэсэн үг вэ?
  • Цөмийн хуваагдлын тусгай материал хаанаас гардаг вэ?
Дэлгэрэнгүй

Цөмийн физик юу судалдаг вэ? 2020-01-24

image

Олон нийтийн боловсролд зориулав.

ЦӨМИЙН ФИЗИК ЮУ СУДАЛДАГ ВЭ?

Суурь ба хэрэглээний шинжлэх ухаан

Хүн төрөлхтний оюуны болон материаллаг амьдралд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Шинжлэх ухааныг суурь ба хэрэглээний гэж хоёр хувааж үздэг.

Суурь шинжлэх ухаан нь байгалийн үндсэн хуулиудыг танин мэдэхэд чиглэгддэг. Хэрэглээний шинжлэх ухаан нь нийгмийн материаллаг сонирхолд ихэвчлэн шууд холбогдох тодорхой техникийн асуудлыг шийдэх зорилго тавьдаг бөгөөд суурь шинжлэх ухаанаар тогтоогдсон зүй тогтолд голчлон үндэслэдэг.

Дэлгэрэнгүй

Цөмийн технологи – Геологи, уул уурхайн салбарын лабораторийн шинжилгээ судалгаанд 2018-12-26

image

Цөмийн физикийн хууль, зүй тогтлууд нээгдэхийн хэрээр дэлхий дахинд цөмийн судалгааны арга, технологийг зөвхөн цэрэг дайны болон эрчим хүчний зориулалтаар төдийгүй анагаах ухаан, үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, геологи хайгуул, уул уурхай, зам гүүр, барилга байгууламж, хууль хяналт гэх зэрэг бүхий л салбарт хэрэглэж байна.

Дэлгэрэнгүй

Нээгдээгүй чуулганы эргэн тойронд... 2016-04-07

image

Манайд УИХ-ын ээлжит сонгууль ойртож, улс төрийн хүчнүүд хөдөлгөөнд орж эхэлж байна. Түүний нэг гол золиос нь өнгөрсөн долоо хоногт төрийн эрх барих дээд болон хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хурал боллоо. Ноднин жил УИХ Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай 60 дугаар тотгоолыг батлан гаргасан. Түүний 3-т “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол болон Цөмийн бага хэмжээний шинэчилсэн протоколд тус тус нэгдэж орохыг Засгийг газарт чиглэл болгосон билээ. УИХ-ын тэрхүү шийдвэр нь цаг үеэ олсон чухал шийдвэр байсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх нь манай улс цөмийн гадаад аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал алхам болох учиртай.

Дэлгэрэнгүй

Цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал 2016-03-31

image

Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 оронд 442цөмийн эрчим хүчний реактор /нийт 384ГВт суурилагдсан хүчин чадалтай/ ажиллаж, дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 11 хувийг хангаж байна. Шинээр баригдаж буй 66цөмийн эрчим хүчний реакторын ихэнх нь Азийн улс орнуудад баригдаж байна.

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын хөгжлийн бодлого, хөтөлбөр, цөмийн салбарын гадаад хамтын ажиллагаа 2016-03-31

image

БНХАУ-ын Коммунист намын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Бүгд хурлаар “2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх 13 дугаар 5 жилийн төлөвлөгөө”-г баталсан байна. БНХАУ-ын өмнөх бодлого, төлөвлөгөө нь ихэвчлэн газар, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, ажиллах хүч зэрэгт тулгуурладаг байсан бол энэхүү бодлогоо өөрчилж, Инновацид тулгуурлан хөгжих нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах зам болно хэмээн үзжээ. Хот, хөдөө болон эдийн засаг, нийгмийн хамгааллын тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Харилцан уялдаатай хөгжих ёстой.

Дэлгэрэнгүй

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлт 2016-03-31

image

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй хамгийн том асуудал болоод байна. Үүний шалтгаан нь хүлэмжийн хий бөгөөд хүлэмжийн хийн эх үүсвэрт эрчим хүчний салбар дах нүүрс, бусад шатах түлшээр ажилладаг цахилгаан, дулааны станцууд голлох хувийг эзэлдэг. Нүүрсний утаа хүн төрөлхтөнд асар их хор хөнөөл учруулж байгаа учраас дэлхийн ихэнх орон, хамтын нийгэмлэг нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, хориглох зорилгоор нүүрсний станцын тоог цөөлөх, үйлдвэрлэсэн цахилгааны үнийг нэмэх, торгуулийн үнэ тогтоох зэрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч эхлээд байна.

Дэлгэрэнгүй

Цацраг идэвхт хаягдал - Цуу яриа ба Бодит байдал 2016-03-30

image

Цацраг болон цацраг идэвхт хаягдлын тухай хэд хэдэн түгээмэл цуу ярианууд байдаг. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл болон ялангуяа түүний хаягдалтай холбоотой асуудлын талаар олон жилийн туршид олон нийт болон бусад сонирхогч бүлгүүд өөр өөр үзэл бодол, санаануудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж ирсэн. Мэдээж хараахан төгс шийдвэрлэж чадаагүй байгаа хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, улмаар цөмийн эрчим хүчийг цаашид үргэлжлүүлэн ашиглах нь зүйтэй эсэх талаар олон нийтийн дунд хариултаа олоогүй асуултууд байсаар байгаа нь нууц биш юм.

Дэлгэрэнгүй

Цацраг ба бидний хэрэглээ 2014-04-11

image
Бид өдөр бүр цацрагийн дунд амьдарч байна. Ингээд хэлчихээр зарим хүмүүс айхгүй ч аягүй гэгчээр жихүүцдэг. Улаанбаатарын өвлийн хорт утаанаас арай ядан салж, урин цагтай золгож байхад бас юун цацраг вэ? гээд л түмэн зүйл толгойд эргэлдэх үе бий. Үнэндээ цацрагийн ялгарал өдөр тутмын хэрэглээ байсныг  үе үе сөхөгдөөд байгаа цөмийн, ураны асуудал яригдах хүртэл бидний дийлэнх мэддэггүй байж. 
Дэлгэрэнгүй

Цөмийн технологи дэлхийн хөгжлийн түлхүүр болжээ 2014-03-20

image
Дэлхий нийтийн цөмийн технологийн хэрэглээ жил ирэх тусам өсөж байна.
 
Цөмийн энергийн газар өнөөдөр “Цөмийн технологи-дэлхий ертөнц” сэдэвт семинарыг хэвлэл мэдээллийнхэнд зориулан зохион явууллаа. Уг семинарт Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр болон Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Мал эмнэлэгийн хүрээлэн, “Мон Атом” ХХК, “Арева Монгол Кожеговь” компанийн удирдлагууд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Дэлгэрэнгүй