Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Нийтлэл

Ц.Түмэндэлгэр: Энэ янзаараа изотоп контор хүчин чадалаа дийлэхгүй 2012-08-30

image
 
Цацраг идэвхт хаягдлыг хадгалахад тусгай технологи шаардагддаг гэсэн. Манайд ямар технологиор хадгалж байна вэ?
 
ЦЭГ-аас Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд хүргүүлсэн төсөлд цацраг идэвхт хаягдлыг боловсруулах радиохимийн лаборатори байгуулах санал багтаж байгаа. Энэ талаар дээр дурдсан.
Дэлгэрэнгүй

Цөмийн технологи бол хүн төрөлхтний айдас биш ирээдүй юм 2012-08-09

image
1895 нээсэн рентген туяаны ачаар өнөөдөр сая сая хүний амийг аварч байна
 
Сүүлийн жилүүдэд манай улсад цөмийн технологи, цөмийн хэрэглээний талаар их ярих болж. Хожуу л ярьж байгаа болохоос биш цөмийн технологи, түүний хэрэглээ гэдэг нь өндөр технологи хөгжүүлсэн, хөгжингүй улс орнуудын эдийн засаг, хөгжлийнх нь салшгүй нэг хэсэг болоод удаж байна.
Дэлгэрэнгүй

Б.Лхагвасүрэн. Хавдраар өвчлөгсдийн 60 хувь нь туяаны эмчилгээнд ордог 2012-08-02

“Манай оронд цөмийн технологийг хэр сайн ашиг­­ладаг юм бол? Цө­мийн технологийг маш олон салбарт ашиглаж байгаа. Эмчилгээ, онош­логооны чиглэлээр эрүүл мэндийн салбарт хэрэг­лэс­нээр олон зуун хүний амь насыг уртас­ган, тэд­нийг өвчин шана­лалаас ангижруулж байна. Цө­мийн энергээс эрчим хүч гарган авч мянга мянган хүнд илч дулаан өгч тохь тухтай тайван амьдралыг бэлэглэж байгаа.

Дэлгэрэнгүй

Цөмийн технологи Монголд хэрэггүй гэж үү 2012-08-01

image

Монголчууд их сонин сэтгэлгээтэй ард түмэн. Аливаа зүйлийг гэрэл гэгээтэй талаас нь харахаас илүү хараар будах дэндүү дуртай. Нэг гадаадын нөхөр хүрч ирээд л энэ чинь муу, тэр чинь буруу гэвэл түүний аманд хөнгөхөн “уначихна”. Тийм болохоор л гадныхан Монгол Улсыг үргэлжийн дорой буурайгаараа байгаасай гэж боддог бололтой юм.

Дэлгэрэнгүй

Цөмийн технологийг ашиглах нь аюултай ч ашигтай тал бас бий 2012-07-30

Г.Нямсүрэн
 
Цөмийн энергийн газар, Монгол Америкийн шинжлэх ухааны “Мон-Аме” төв хамтран “Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт хоёр өдрийн сургалтыг энэ сарын 27,28-ны өдөр зохион явууллаа. Сургалтын зорилго нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цөмийн технологийн тухай зөв мэдээллийг олгоход чиглэсэн юм. 
Дэлгэрэнгүй

Цацраг идэвхт бодисын ид шид 2012-07-30

image
Т.Жанцан
 
Японы Фукушимагийн атомын цахилгаан станц хүчтэй газар хөдлөлтийн улмаас сүйрсэн. Үүнээс хойш дэлхий нийтээр цөмийн цахилгаан станцаас татгалзах хандлагатай болсон. Гэвч хүн төрөлхтөн амьдрал ахуйдаа өргөн хэргэлсээр байна. Энгийн жишээ татахад, өрөөнд байрлуулсан утаа мэдрэгч төхөөрөмж юм. Уг төхөөрөмжид “Америци-241” цацраг идэвхт изотоп ашигладаг. Үүнээс ялгарах цацраг туяа нь богино зайд нэвтэрдэг учир хүнд хоргүй хэмээдэг аж.
Дэлгэрэнгүй

Цөмийн хаягдлыг булшлах хөтөлбөр батлаагүй гэв 2012-07-09

image
Засгийн газрын өнгөрсөн лхавга гаригийн хуралдаанаар 2012-2017 онд цөмийн хог хаягдлыг булшлах байр, сав барих хөрөнгө оруулалтын хөтөлбөр баталсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Харин үүнд үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос няцаалт өглөө.
 
Уг няцаалтад Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг баталсныг дурдсан байна.
Дэлгэрэнгүй

Мэндчилгээ 2012-07-08

image

Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жилийн түүхийг бичилцсэн ахмадууд, цааш нь амжилттай үргэлжлүүлж яваа нийт ажилтан албан хаагчиддаа түүхт ойн мэндийг баяр наадмын мэндтэй хамтатган хүргэж байна.

Дэлгэрэнгүй

Атомын, цөмийн энерги гэхээр айж сандралдах нь зөв үү? 2012-06-20

Атомын, цөмийн энерги гэхээр айж сандралдах нь зөв үү? Хувиараа бизнес эрхлэгч Б.Цогтгэрэл:
 
Хүн төрөлхтөн өөрийн мэдэхгүй зүйлээсээ айсаар ирсэн гэдэг. Амьд бодгаль үүссэн цагаас ч өөрөөсөө хүчирхэг аливаа амьтнаас, эсвэл үзэгдлээс, бурхан тэнгэрээс, бүр сүүлдээ өөрсдийнхөө зохиосон зүйлээс айх болж. Үүний нэг нь атомын цөмийн энерги юм. Газрын доорх ховор элементийн нөөцөөрөө дэлхийн анхаарлыг татаж байгаа Монгол орон Авдар доторх алт-наасаа айж суух нь юусан билээ. Жил ирэх тусам цөмийн эрчим хүчний аюулгүй ажиллагаа сайжирч, улам боловсронгуй болж байна. 
Дэлгэрэнгүй

Цөмийн энергийн салбарын цагаан бар жилийн үйл явдлын товчоон 2011-01-27

Цөмийн энергийн газар 2010 онд Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө, Цөмийн энергийн тухай хуулийг хэрэгжүүлэх,сурталчлах ажлыг эрчимжүүлэх болон Монгол Улсын Ерөнхйи сайд С.Батболд Цөмийн энергийн салбарын төлөөлөлтэй 2009 оны 12 сард хийсэн уулзалтын үеэр өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллав.

Дэлгэрэнгүй