Монгол Улсын Цөмийн энергийн энергийн газар /хуучнаар/, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд байгуулсан “Мэргэжилтэн бэлтгэх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ОХУ-ын их дээд сургуулиудад (цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр) жил бүр оюутнуудыг шалгаруулж, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэтгэлгээр суралцуулдаг. (2019-02-20 06:29:00)

Мэдээ

Эмнэлгийн физикчдэд зориулсан сургалт 2019-02-18

image

Орчин үеийн дэвшилтэд техник, технологийн эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх, аюулгүй ажиллагааг хангахад мэргэшсэн эмнэлгийн физикч  зайлшгүй шаардлагатай байдаг.

Дэлгэрэнгүй

Цөмийн шинжлэх ухаан гэмт хэргийг илрүүлэхэд хэрхэн тусалдаг вэ? 2019-02-11

image

Гэмт хэрэгтэн хэргийн мөрөө арилгах, нуун далдлахыг хичээдэг хэдий ч үйлдлийн ард ул мөр нь үргэлж л үлддэг. Гэмт хэргийг илрүүлэх ажиллагаанд атом, цөмийн судалгааны аргууд гүнзгий нэвтэрч байна. Рентген туяа, нейтрон, ион зэргийг ашигладаг дэвшилтэд аргууд нь бусад уламжлалт аргуудаас илүү давуу талтай байдаг. Учир нь, эдгээр аргууд нотлох баримтыг гэмтээхгүйгээр хэдэн сая атом дундах ганц бөөмийг ч таньж, маш өндөр нарийвчлалтайгаар гарал үүслийг нь тодорхойлж чадах ажээ.  

Дэлгэрэнгүй

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа 2019-01-25

image

Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран “Рентген шинжилгээний багаж-цацрагийн хамгаалалт” сэдэвт цацрагийн хамгаалалтын сургалтыг цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион 2019 оны 01 дүгээр сарын 22- 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

“Реакторын инженер”-ийн дагалдах сургалт явагдаж байна 2019-01-14

image

Цөмийн энергийн комисс (ЦЭК), Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ЯАЭА-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвийн Азийн орнуудад зориулсан сургагч багш бэлтгэх хөтөлбөрт Монгол Улс нь 2012 оноос эхлэн хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй

Төрийн дээд одон, медаль хүртээлээ 2018-12-31

image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар тоот зарлигаар Цөмийн энергийн салбарын ахмад зүтгэлтэн Цөмийн энергийн комиссын Изотоп конторын дарга асан Лхан-Аажавын Тогтохбаярыг Монгол Улсын төрийн дээд “Алтан гадас” одонгоор, мөн өдрийн 165 дугаар тоот тушаалаар Цацрагийн хяналтын лаборатори, Цацрагийн хяналтын албаны дарга асан, ЦЭК-ын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн зөвлөх гишүүн Хайдавын Нямцэрэнг Монгол Улсын төрийн дээд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор тус тус шагналаа.

Дэлгэрэнгүй

“Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт болно 2018-12-26

image

Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Дэлгэрэнгүй

Цөмийн технологи – Геологи, уул уурхайн салбарын лабораторийн шинжилгээ судалгаанд 2018-12-26

image

Цөмийн физикийн хууль, зүй тогтлууд нээгдэхийн хэрээр дэлхий дахинд цөмийн судалгааны арга, технологийг зөвхөн цэрэг дайны болон эрчим хүчний зориулалтаар төдийгүй анагаах ухаан, үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, геологи хайгуул, уул уурхай, зам гүүр, барилга байгууламж, хууль хяналт гэх зэрэг бүхий л салбарт хэрэглэж байна.

Дэлгэрэнгүй

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтын зар 2018-12-07

image

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Дэлгэрэнгүй

“Цөмийн технологи-аж үйлдвэрт” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа 2018-12-04

image

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас дунд сургуулийн сурагчдын дунд бие даан бүтээлчээр эрэлхийлэн  судалж,  мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгох зорилгоор зохион байгуулсан “Цөмийн технологи-Аж үйлдвэрт” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай өндөрлөв.   

Дэлгэрэнгүй

Цөмийн мэдлэгийн менежментийн асуудлаар олон улсын шинжээчдийн баг ажиллана 2018-11-29

image

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны MON0012 төслийн зорилгод тусгагдсан Монгол Улсын цөмийн физик, технологийн салбарын хүний нөөц, чадавхыг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ОУАЭА-ийн шинжээчдийн баг мэдлэгийн менежментийн асуудлаар сургалт-семинар хийнэ.

Дэлгэрэнгүй