Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Цөмийн мэдлэгийн менежментийн асуудлаар олон улсын шинжээчдийн баг ажиллана 2018-11-29

image

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны MON0012 төслийн зорилгод тусгагдсан Монгол Улсын цөмийн физик, технологийн салбарын хүний нөөц, чадавхыг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ОУАЭА-ийн шинжээчдийн баг мэдлэгийн менежментийн асуудлаар сургалт-семинар хийнэ.

Дэлгэрэнгүй

Зүүн өмнөд азийн бүсийн семинар монгол улсад зохион байгуулагдлаа 2018-11-15

image

ЦЭК-ын ажлын алба, ОУАЭА-тай хамтран зохион байгуулсан “Цөмийн болон цацрагийн хяналт ба хариуцлага хүлээлгэх тогтолцоо” сэдэвт семинар Улаанбаатар хотод 2018 оны 11 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй

Эмнэлгийн салбарын ажилчдад цацрагийн хамгаалалтын норм, дүрмүүдийг таниулах сургалт зохион байгуулагдлаа 2018-11-01

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг /МЦХН/ ТББ хамтран хэрэгжүүлж буй “Цөмийн энергийн салбарт аюулгүй ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинээр батлагдсан дүрмүүдийг зорилтот хэрэглэгчдэд таниулах” сэдэвт дэд төслийн хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-тай хамтран эмнэлгийн салбарын ажилчдад цацрагийн хамгаалалтын норм, дүрмүүдийг таниулах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Аж үйлдвэрийн салбарт дагаж мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны норм, дүрмийн талаар сургалт зохион байгуулав 2018-10-30

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг /МЦХН/ ТББ хамтран хэрэгжүүлж буй “Цөмийн энергийн салбарт аюулгүй ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинээр батлагдсан дүрмүүдийг зорилтот хэрэглэгчдэд таниулах” сэдэвт дэд төслийн хүрээнд  Аж үйлдвэрийн салбарт цацрагийн хамгаалалтын чиглэлээр таниулах сургалтыг  2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашигладаг байгууллагуудад цацрагийн хамгаалалтын норм, дүрмүүдийг таниулах сургалт зохион байгуулав 2018-10-30

image

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын үйл ажиллагаа ихээхэн өргөжсөнтэй холбоотойгоор ашигт малтмалын хайгуул судалгаа, аж үйлдвэрийн салбарт шинэ техник, технологи олноор нэвтэрч, цацрагийн үүсгүүрийн хэрэглээ, нэр төрөл олширч, цацрагтай ажиллагчдын тоо  өсөх хандлагатай байна.

Дэлгэрэнгүй

Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт цацрагийн аюулгүй ажиллагааны норм, дүрмүүдийг таниулах сургалт зохион байгууллаа 2018-10-30

image

Монгол улсад цөмийн технологи, цацрагийн үүсгүүрийг олон салбарт ашиглахын хамт цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтыг татах, мөн цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Дэлгэрэнгүй

"Цөмийн технологи -аж үйлдвэрийн салбарт" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан 2018-10-25

image

Ерөнхий боловсролын сургуулийн физикийн цөм хөтөлбөрийн "Атом ба цөм" бүлгийн "Цөмийн цацрагийн хэрэглэгээ" сэдвийн хүрээнд сурагчид бие даан бүтээлчээр эрэлхийлэн судалж, мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийг судлах хүсэл сонирхолтой болгоход оршино.

Дэлгэрэнгүй

ConvEx-2b дасгал, сургуулилтад амжилттай оролцлоо 2018-10-24

image

Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ослын болон онцгой байдлын төвөөс цөмийн болон цацрагийн ослын нөхцөлд олон улсын байгууллага болон гишүүн орнуудаас тусламж хүсэх, хүсэлтийн дагуу тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авч ажиллах зорилгоор гишүүн орнуудын дунд ConvEx-2b дасгал, сургуулилтыг жил бүр зохион байгуулдаг.

Дэлгэрэнгүй

АНУ-ын ураны салбарт явагдаж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд олон нийтээс нээлттэй санал авч дуусжээ 2018-10-18

image

АНУ-д уран олборлолтын үйл ажиллагаа явуулдаг Energy Fuels Inc, Ur-Energy компаниас ураны импортын хэмжээ нь тус улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж үзэн 1962 оны Худалдааг өргөжүүлэх тухай хуулийн 232 зүйлийг үндэслэн ураны салбарт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт бүхий өргөдлийг энэ оны 1 дүгээр сард АНУ-ын Худалдааны яаманд гаргажээ.

Дэлгэрэнгүй

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдлаа 2018-10-12

image

Цөмийн Энергийн комиссын Ажлын алба нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан Гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг шалгах, дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Хан-Уул дүүргийн Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдан “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдэж, шилдэг 10 байгууллагын нэгээр шалгарч, Хан-Уул дүүргийн Засан даргын өргөмжлөлөөр шагнагдлаа.

Дэлгэрэнгүй