Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Танин мэдэхүйн булан

Бөөмсийн хурдасгуурыг шүдэнзний хэмжээтэй болтол багасгажээ
2016-01-22

image

Герман, АНУ-ын физикчид радио долгион ашиглах бус терагерцийн цацрагаар шүдэнзний хайрцагны хэмжээтэй бөөмийн хурдасгуурын туршилтын загвар бий болгосон нь, энэ төрлийн төхөөрөмжийн эзэлхүүнийг 100 дахин багасгах боломжийг олгосон байна.

Дэлгэрэнгүй

Нейтрон ажилчин, Протон оюутан, Электрон сурагч Тамил-Наду дахь содон нэрс
2016-01-07

Энэтхэг Улсын Тамил-Наду мужид хүүхдүүддээ ер бусын нэр өгсөн хосуудыг хөршүүд нь "цөмийн гэр бүл" гэж нэрлэхэд хүргэсэн талаар "Шинэ Энэтхэгийн экспресс" сонинд бичжээ.

Дэлгэрэнгүй

Нар бол плазм төлөвт орших халуун хайлмаг бөмбөлөг юм
2014-04-23

image

Хөнгөн атомын цөмүүд хоорондоо нэгдэж илүү хүнд атомын цөм үүсгэх урвалыг ерөнхийд нь халуун цөмийн урвал буюу цөмийн нэгдэх урвал гэж нэрлэнэ. Атомын цөм эерэг цэнэгтэй учир цахилгаан статик хүчний үйлчлэлээр нэг нэгнээ түлхдэг. Тиймээс энгийн нөхцөлд цөмүүд хоорондоо нэгдэхгүй. Харин Нарны гүнд температур 15 сая градус цельс хүрнэ. Ийм өндөр температуртай орчинд атомын цөмүүд түлхэлцэх хүчний үйлчлэлийг давахуйц асар их хурдтай болсноор нэгдэх урвал явагдаж эхэлдэг байна.

Дэлгэрэнгүй

Халуун цөмийн урвал
2014-04-21

image

Манай Дэлхий гарагийг гэрэл, дулаанаар хангаж байдаг гол эх үүсвэр юу вэ? гэсэн асуултанд бараг хүүхэд бүр л "Нар" гэж хариулах байх. Тэгвэл тэр их гэрэл дулаан одны чухам хаана нь бий болдог юм бэ? Энгийнээр асуувал, Нар яагаад гэрэлтэж дулаан ялгаруулдаг юм бэ? Үүнд оновчтой хариулт өгөхөд тийм ч хялбар биш ээ. Нарны гадаад давхаргын дээд хэсгийнх (нарны титэм) нь температур аймшигтай их (бараг 1.5 сая градус!!!) байдаг учраас судалгаа шинжилгээний ямар ч багаж төхөөрөмж наранд дөхөж очих боломжгүй. Гэсэн хэдий ч эрдэмтэд өнөөдөр тодорхой зүйлийг мэдэж авч чадсан. Чухамдаа нарны ялгаруулдаг энерги бол цөмийн урвалын үр дүн юм гэдгийг тэд тогтоосон байна.

Дэлгэрэнгүй

Цацраг ба бидний хэрэглээ
2014-04-14

Бид өдөр бүр цацрагийн дунд амьдарч байна. Ингээд хэлчихээр зарим хүмүүс айхгүй ч аягүй гэгчээр жихүүцдэг. Улаанбаатарын өвлийн хорт утаанаас арай ядан салж, урин цагтай золгож байхад бас юун цацраг вэ? гээд л түмэн зүйл толгойд эргэлдэх үе бий. Үнэндээ цацрагийн ялгарал өдөр тутмын хэрэглээ байсныг  үе үе сөхөгдөөд байгаа цөмийн, ураны асуудал яригдах хүртэл бидний дийлэнх мэддэггүй байж.  Саяхан Цөмийн судалгааны төв байгуулагдсаны 50 жилийн ойн эрдэм шинжилгээний  бага хурлын үеэр  Цөмийн Энергийн газрын экс дарга Д.Энхбат “Цацрагийг бид өдөр тутамдаа тасралтгүй хэрэглэж байдаг.

Дэлгэрэнгүй