Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Хүний нөөцийн ил тод байдал

Дугаар 152 – Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай 2019-06-18

Дугаар 150 – Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай 2019-06-18

Дугаар 194 - Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай 2019-06-18

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдлаа 2018-12-10

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Дэлгэрэнгүй

Ажлын албаны Ёс зүйн хороог байгуулагдав. 2015-08-03

Цөмийн энергийн комиссын ажлын албаны даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/32 тоот тушаалаар "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм", "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ыг тус албанд хэрэгжүүлэн ажиллах үүрэг бүхий Ёс зүйн хороог байгуулжээ.

Дэлгэрэнгүй