Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Хэвлэлийн тойм

www.ikon.mn цахим хуудаснаа нийтлэгдсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Цэнхэр сүлд" ТББ-ын захирал, доктор (Ph.D) Ж.Энхсайханы ярилцлагыг толилуулж байна 2017-04-20

image

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, "Цэнхэр сүлд" ТББ-ын захирал, доктор (Ph.D) Ж.Энхсайхантай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Тэрбээр Олон улсын хуульч мэргэжилтэй бөгөөд Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж, НҮБ болон ОУАЭА-т Монгол Улсаа төлөөлж байсан билээ.  

Дэлгэрэнгүй

Цөмийн зэвсэггүй статус гадаад аюулгүй байдлыг хангадаг 2017-03-13

image

Монгол Улс цөмийн зэвсэггүй улс болно гэдгээ дэлхий дахинд тунхагласны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тохиолдуулан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Цэнхэр сүлд” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Энхсайхантай уг асуудлаар ярилцлаа. Энэ хугацаанд НҮБ- ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн таван орон (P5)-оор уг статусаа баталгаажуулахаар улс төрийн баталгаа гаргуулж чадсан нь манай улсын дипломат ялалт гэдгийг тэрбээр онцолсон юм.

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар цөмийн энергийн салбарын өнөөгийн байдлын талаархи мэдээлэл сонсов 2017-01-11

image

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.10/ хуралдаан 10 цаг 05 минутаас 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа тул Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалан хуралдуулсан юм.

Дэлгэрэнгүй

Монгол руу цөмийн хаягдал импортлохгүй 2016-03-30

image

Уул уурхайн яам нь уламжлалт  “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийж, олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар тайлбар хийлээ.

Уул уурхайн салбарт өнгөрсөн хоёрдугаар сард 3.6 сая тонн нүүрс, 1.1 тонн алт, 199.2 мянган тонн газрын тос олборлогджээ. Хайлуур жоншны баяжмал 22.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 246.8 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 72.4 мянган тонн, цайрын баяжмал 12.3 мянган тонныг тус, тус үйлдвэрлэсэн байна. Экспортын хувьд 273.8 мянган тонн зэсийн баяжмал, 575.3 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 1.7 тонн алт, 1.4 сая тонн нүүрс, 194.9 мянган тонн газрын тос тус, тус экспортолжээ.

Дэлгэрэнгүй

ОХУ-ын БН-800 хурдан нейтроны реактор цахилгааны сүлжээнд холбогдлоо 2015-12-15

image

ОХУ-ын Свердловск дүүрэгт орших “Белоярск” цөмийн эрчим хүчний станцын 4-р нэгж үндэсний сүлжээнд холбогдож, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар оройн 21:21 цагт Уралын бүсэд цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлжээ. Хүчин чадал нь 35%-д хүрч, 235 МВт цахилгааны хүчин чадалтайгаар холбогджээ.

Дэлгэрэнгүй

“Монгол Улс Цөмийн эрчим хүчний станц барих асуудлыг 5-8 жил, түүнээс цааш хугацаагаар хойшлуулах нь зүйтэй” 2014-06-14

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын асуулгад хариулт өглөө. Гишүүд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл хүссэний дагуу Засгийн газрын тэргүүн тодорхой хариулт өглөө. Энэ чиглэлээр одоо мөрдөж буй хууль тогтоомжуудыг 2009 онд УИХ-аас батлан гаргасан тул салбарын үйл ажиллагаа тухайн цагаас эрчимжсэн.

Дэлгэрэнгүй

Цацраг ба бидний хэрэглээ 2014-04-11

image
Бид өдөр бүр цацрагийн дунд амьдарч байна. Ингээд хэлчихээр зарим хүмүүс айхгүй ч аягүй гэгчээр жихүүцдэг. Улаанбаатарын өвлийн хорт утаанаас арай ядан салж, урин цагтай золгож байхад бас юун цацраг вэ? гээд л түмэн зүйл толгойд эргэлдэх үе бий. Үнэндээ цацрагийн ялгарал өдөр тутмын хэрэглээ байсныг  үе үе сөхөгдөөд байгаа цөмийн, ураны асуудал яригдах хүртэл бидний дийлэнх мэддэггүй байж. 
Дэлгэрэнгүй

Цөмийн технологи дэлхийн хөгжлийн түлхүүр болжээ 2014-03-20

image
Дэлхий нийтийн цөмийн технологийн хэрэглээ жил ирэх тусам өсөж байна.
 
Цөмийн энергийн газар өнөөдөр “Цөмийн технологи-дэлхий ертөнц” сэдэвт семинарыг хэвлэл мэдээллийнхэнд зориулан зохион явууллаа. Уг семинарт Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр болон Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Мал эмнэлэгийн хүрээлэн, “Мон Атом” ХХК, “Арева Монгол Кожеговь” компанийн удирдлагууд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Дэлгэрэнгүй

“Хүнс бидний ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болжээ 2012-09-27

image

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 56 дугаар чуулган эн сарын 17-21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болж өнгөрчээ.

Энэ хуралтай уялдуулан ОУАЭА-аас “Хүнс бидний ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгийг энэ сарын 18, 19 ний өдрүүдэд зохион байгуулж, гишүүн орнуудын цөмийн технологийн салбарынхан, шийдвэр гаргагчид, хүнс үйлдвэрлэгч нар ирж оролцсон байна.

Дэлгэрэнгүй

Анагаах ухааны академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2012-07-09

Шинжлэх ухааны дэргэдэх Монголын анагаах ухааны академийн хүсэлтээр Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав тус академийн “Цөмийн эрчим хүч ба эрүүл мэнд” сэдэвт судалгааны ажлын хэсгийнхнийг энэ сарын 06-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Дэлгэрэнгүй