Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Франц-Узбекийн ураны олборлолтын хамтарсан компани үйл ажиллагаагаа эхлүүллээ 2019-12-06

image

Францын Орано групп нь Узбекистаны Геологи, эрдэс баялагийн улсын хороотой (GosComGeology) хамтарсан компани байгуулсан байна. “Нурликум майнинг” хэмээх шинэ компани нь Төв Азийн орнуудад ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлнэ.

Дэлгэрэнгүй

ОХУ-ын цөмийн түлшний компани “ТВЭЛ”, БНХАУ-ын “CNNC” корпорацитай цөмийн түлш нийлүүлэх гэрээ хийжээ 2019-11-14

image

Хятадын зүүн хойд хэсэгт орших Ляонин мужийн Хулудао дүүргийн нутаг дахь Сюдайпу-д оросын III+ үеийн ВВЭР-1200 загварын хоёр шинэ реактор барихаар болжээ. Росатомын түлшний компани ТВЭЛ нь БНХАУ-ын CNNC хятадын үндэсний цөмийн корпорацитай) Сюдайпу дахь 3, 4-ээр блокд цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС) цөмийн түлш нийлүүлэх гэрээ байгууллаа. Гэрээнд реакторын эхний ачааллаас дуусах хүртэл нь цөмийн түлш нийлүүлэх тухай заажээ.

Дэлгэрэнгүй

Олон нийтийн дэмжлэг өсч байгааг Австралийн санал асуулга харуулж байна 2019-11-13

image

Австрали улсын олон тооны иргэд хотынхоо нүүрсхүчлийн хийг багасгахын тулд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай тухай ярьж байна. Сүүлийн найман жилийн дотор нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 50 хувиар өссөнтэй холбогдуулж австралийн зах зээлийн судалгааны компанийн ахлах ажилтан Роя Морган санал асуулга авжээ.

Дэлгэрэнгүй

Цөмийн боловсролын сүлжээ 2019-08-12

image

Цөмийн боловсролын сүлжээ нь боловсролын нөөцийг өгөөжтэй ашиглах, бүс нутаг болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үнэ цэнэтэй мэдлэг, шилдэг туршлага түүнчлэн, боловсролын материал, багаж хэрэгслийг харилцан хуваалцах боломжийг бүрдүүлдэг. ОУАЭА нь дэлхий даяар цөмийн боловсрол, сургалтын байгууллагуудын түншлэлийг дэмжин ажилладаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Ази, Африк, Латин Америк, Карибын тэнгис, Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн боловсролын сүлжээг шууд хөгжүүлсэн ба боловсролын сүлжээнүүдийн хоорондын солилцоо, хэлэлцүүлгийг цаашид дэмжих зорилгоор ОУАЭА тусгайлан форумуудыг байгуулсан.

Дэлгэрэнгүй

АНУ ураны олборлолтод хүхрийн хүчлийг ашиглана 2019-08-09

image

Австрали Улсад бүртгэлтэй Пенинсула Энержи Лимитед (Peninsula Energy Ltd) компани нь АНУ-ын Вайоминг муж дахь газрын дор уусган олборлох (ГДУО) “Ланс” төсөлд хүхрийн хүчлийн сул уусмал ашиглахад шаардлагтай зөвшөөрлүүдийг авснаар тус улсад уран олборлох технологид хүхрийн хүчил ашиглах гэж буй анхны төсөл болжээ.

Дэлгэрэнгүй

Шар нунтгийн үнэ: 2019 оны II улирал 2019-07-31

image

Шар нунтгийн үнэ 2019 оны II улиралд харьцангуй тогтвортой байсан бөгөөд нэг фунт нь 25.2 ам.доллар буюу нэг килограмм шар нунтгийн үнэ 55.6 ам.долларын орчим байжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй

ОХУ цөмийн эрчим хүчээр ажиллах хамгийн том мөс зүсэгч хөлөг онгоцыг далайд гаргалаа 2019-05-29

image

ОХУ-ын Санкт-Петербург хотноо Бальтийн хөлөг онгоцны үйлдвэрт үйлдвэрлэсэн “Урал” цөмийн мөс зүсэгч хөлөг онгоцыг далайд тавих арга хэмжээ энэ оны 5 дугаар сарын 25-ны өдөр болжээ. Тус хөлөг онгоц нь “Project 22220” төслийн гурван хөлөг онгоцны нэг бөгөөд Арктикийн зүг хөтлөх хөлөг онгоц юм.

Дэлгэрэнгүй

АНУ, БНКазУ-ын ураны олборлолт буурчээ 2019-05-14

image

2019 оны эхний улирлын байдлаар БНКазУ-ын “Казатомпром” ХК-ийн уран олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4 хувиар буурсан бөгөөд цаашид олборлолтын хэмжээг үргэлжлүүлэн бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ-ын ураны олборлолт ч 2018 оны мөн үетэй харьцуулахад 74 хувиар буурчээ.

Дэлгэрэнгүй

Цөмийн эрчим хүч болон түлшний бодлогын чиг хандлага 2019-05-08

image

UxC, LLC (UxC)- компаниас “Цөмийн эрчим хүч болон түлшний бодлогын чиг хандлага /ойлголт/” нэртэй судалгааны материалыг нийтэлжээ.  UxC, LLC (UxC) нь 1994 онд байгууллагдсан бөгөөд цөмийн үйлдвэрлэлийн зах зээлийн судалгаа хийдэг тэргүүлэгч компанийн нэг юм. Үйл ажиллагааны хүрээнд цөмийн түлшний циклийн бүхий л үе шаттай холбоотой зах зээл дэх өргөн хүрээний үйлчилгээг үзүүлдэг ба цөмийн эрчим хүч болон цөмийн түлшний зах зээлийн талаар судалгааны ажлыг хийдэг байна.

Дэлгэрэнгүй

Ураны үнийн талаарх 2019 таамаглал 2019-04-30

image

INVESTING HAVEN мэдээллийн сайтад “Ураны үнийн таамаглал 2019” гарчигтайгаар ураны зах зээлийн талаар судалгааны тоймыг нийтэлжээ.

Нийтлэлд “Бид гол төлөв ураны зах зээлийн талаар байнга мэдээлдэггүй хэдий ч зах зээлийн мартагдсан энэхүү сегмент илүү сонирхолтой болсоор байна. Тус хэсэгт идэвхжилийн (бухын өсөлт) уур амьсгал мэдрэгдэж байна. Ураны зах зээлийн сегмент 2019 онд тэргүүлэгч болох ч боломжтой юм. Бид уран үнийн 2019 оны таамаглалдаа арилжааны үнэ (спот үнэ) үнэ болон харилцан адилгүй 3 олборлогчийн талаар авч үзэх болно” гэжээ.

Дэлгэрэнгүй