Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Агентлагаас хүлэмжийн хийн ялгарлын тухай шинэ дүрэм санал болгожээ 2018-09-05

image

АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Агентлаг нь нүүрсний цахилгаан станцуудаас гарах хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлахаар санал болгосон Боломжит Цэвэр Эрчим Хүчний дүрмийг баталжээ. Уг шинэ дүрэм нь өмнөх Засгийн газрын Цэвэр Эрчим Хүчний Хөтөлбөрийг орлох юм.

Дэлгэрэнгүй

Ураны зах зээл – 2018 оны II улирал 2018-07-24

image

2017 оны сүүлч, 2018 оны эхэнд шар нунтгийн зах зээлийн үнийн буурах хандлагатай байсан бол 2018 оны II улиралд үнийн өсөлт ажиглагдаж эхэлсэн. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1 фунт шар нунтаг 22.80 ам.доллар (1 кг нь 50.33 ам.доллар) байгаа нь улирлын эхэн үеэс 15 хувиар өссөн байна. Харин урт хугацааны гэрээний үнэ улирлын турш 3.33 хувиар буурч 06 дугаар сарын байдлаар 1 фунт шар нунтагийн үнэ 29 ам.доллар (1 кг нь 64.02 ам.доллар) байна.  

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын цөмийн эрчим хүчний AP1000s реактор ашиглалтад орох шатандаа шилжжээ 2018-07-16

image

БНХАУ-д баригдаж буй AP1000 загварын хоёр реакторын барилгын ажил дараагийн шат уруу ойртож Санмений станцын 1-р реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд бэлэн болсон бол Хайяаны станцын 1-р реакторын түлшийг ачаалж эхэлсэн байна. 

Дэлгэрэнгүй

Уран - Ирээдүйн эрчим хүчний тогтвортой эх үүсвэр 2018-07-02

image

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн таамаглалаар дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2030 онд 18%, 2050 онд 39%-иар өсөх тооцоо гарчээ. Энэ нь эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэр тухайлбал, цөмийн эрчим хүч, ураны эрэлт өсөх хандлагатайг харуулж байна.  

Дэлгэрэнгүй

ОХУ, БНХАУ-ууд цөмийн салбарын хэд хэдэн чухал гэрээг байгуулав 2018-06-15

image

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путины БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ сарын 08-ны өдөр тус улсын цөмийн хамтын ажиллагааны түүхэн дэх хамгийн чухалд тооцогдох гэрээ, хэлэлцээрүүдийг Бээжин хотноо хийж үзэглэгдлээ.

Дэлгэрэнгүй

АНУ-ын “НьюСкейл Повер” компанийн мэдээлэлж буйгаар Бага чадлын модуляр реактор нь анх төлөвлөснөөс 20 хувиар илүү цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой 2018-06-15

image

“12 модультай НьюСкейл” бага чадлын модуляр реактор (БЧМР)-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадлыг 20 хувиар нэмэгдүүлэхэд хөрөнгийн зардал бага хэмжээгээр өөрчлөгдөх буюу нэгж киловатт бүрийг үйлдвэрлэх байгууламжийн зардал буурч 5,000 ам.доллароос 4,200 ам.доллар болно хэмээн тооцоолоод байна. Энэ нь компанийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зардлыг 18% хүртэл бууруулах бөгөөд бусад цахилгаан эрчим хүчний эх үүсгүүрүүдтэй “илүү өрсөлдөхүйц” болж байна гэжээ. НьюСкейл цахилгаан эрчим хүчний станцын үйлдвэрийн хүчин чадлыг 720 МВт болгосноор их хэмжээний нүүрстөрөгч ялгаруулахаас сэргийлэх төдийгүй өнөөгийн өндөр чадлын цахилгаан станцуудтай харьцуулахад бодит хэмнэлт хийгдэнэ хэмээн тооцоолжээ .

Дэлгэрэнгүй

Ураны зах зээлийн тухай болгоомжлонгуй өөдрөг төсөөлөл 2018-05-09

image

Мадрид хотноо 2018 оны 4 дүгээр сарын 18-19-нд болсон “Дэлхий цөмийн түлшний цикл” (World Nuclear Fuel Cycle /WNFC/) хуралд тавьсан илтгэлүүдээс харахад ураны эрэлт аажмаар өсч байгаатай холбогдуулан нийлүүлэлт нэмэгдэж, дэлхийн ураны бүтээгдэхүүний нөөцийн өсөлт удаашрах хандлагатай байна гэжээ. Дэлхийд ураны нөөц үлэмж хэмжээтэй боловч түүнийг олборлох санхүүжүүлэлт нь зах зээлийн төлөв байдлаас ихээхэн хамааралтай тухай хуралд оролцогчид хэлэлцсэн байна.

Дэлгэрэнгүй

Цөмийн эрчим хүчний станцуудыг хааснаас үүдэн гарах үр дагаврын тухай тайлан гарчээ 2018-04-20

“Brattle Group”-ийн гаргасан тайланд АНУ-ын Охайо, Пеннсилвани мужид орших цөмийн эрчим хүчний 4 станцын үйл ажиллагааг зогсоосноор нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт ихэсч, агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэнэ гэжээ. Түүнчлэн орон нутагт цахилгаан эрчим хүчний үнэ өсөх, хэдэн мянган ажлын байр үгүй болох сөрөг үр дагавартай тухай дурджээ.

Дэлгэрэнгүй

АВСТРАЛИ УЛС УРАНЫ ОЛБОРЛОЛТОО НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА 2018-04-17

image

Австрали Улс нь дэлхийн хамгийн их ураны нөөцтэй буюу ойролцоогоор нийт нөөцийн 29%-ийг эзэмшдэг бөгөөд ураны үйлдвэрлэлээрээ эхний гуравт ордог байна.

Дэлгэрэнгүй

Ураны Зах Зээл 2018-04-11

image

2018 оны I улирлын байдлаар ураны исэл U3O8(шар нунтаг)-ийн зах зээлийн үнэ буурсан хэвээр байгаа бөгөөд 3 дугаар сарын 26-ны байдлаар 1 фунт шар нунтгийн үнэ 21.3 ам. доллар (1 кг нь 47 ам.доллар)орчим байсан нь өнгөрсөн сартай харьцуулахад 4.5 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар тус тус буурчээ.

Дэлгэрэнгүй