Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Турк Улсын Ерөнхийлөгч Речеп Тайип Эрдоган нар “АККУЮ” ЦЭХС-ын барилгын ажлыг эхлүүлжээ 2018-04-11

image

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Турк Улсын хамгийн анхны цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС) болох “АККУЮ” ЦЭХС-ын барилгын ажлыг ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци эхлүүлсэн байна.

Дэлгэрэнгүй

МАЛАЙЗ УЛС ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА 2018-04-03

 Малайз Улсад иргэн болон тоон мэдээллийн системд мэдээлэл түгээх ажил эрхлэгчдэд хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээсэн тохиолдолд 500,000 ринггит(123,000 ам.доллар)-ийн торгууль ногдуулах ба 6 жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийг баталсан байна. 

Дэлгэрэнгүй

Япон Улс 7 дахь реактораа дахин ашиглахаар боллоо 2018-04-02

image

Японы “Кюшү”эрчим хүчний компани нь Сага мужид байрлах Гэнкай цөмийн эрчим хүчний станцын III реакторыг дахин ашиглалтад оруулахаар болжээ.  Арилжааны зориулалттай энэхүү реакторыг ирэх 04 дүгээр сард үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй

ОХУ, БНХАУ ураны салбарт хамтран ажиллана 2018-03-16

image

“Орос-Хятадын бүс нутгийн хөрөнгө оруулалтын сан”, ураны “АРМЗ” (Атомредметзолото) холдинг, “Приаргуны уул уурхай, химийн үйлдвэрийн нэгдэл” 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Москва хотноо уран олборлох чиглэлд хамтран ажиллах тухай гурван талт гэрээ байгуулжээ. Энэ үйл явдал нь ОХУ-ын ураны салбарт гадны хөрөнгө оруулалт орж буй анхы тохиолдол болж байна. Ураны “АРМЗ” холдинг нь ОХУ-д ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн уул уурхайн салбар компани юм.  

Дэлгэрэнгүй

Олон улсын эрчим хүчний агентлагийн үзэж байгаагаар БНХАУ АНУ-ыг ардаа орхиж цөмийн эрчим хүчний хамгийн том гүрэн болно 2018-02-28

image

Олон улсын эрчим хүчний агентлагийн үзэж байгаагаар БНХАУ цөмийн эрчим хүчний чадамжаа дараагийн 20 жилийн хугацаанд гурав дахин нэмэгдүүлж 2030 он гэхэд АНУ–ыг ардаа орхиж дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч болно.

Дэлгэрэнгүй

Малайз Улсын хойд нутгийн тариаланчид цагаан будааны ургацыг сайжруулахад цөмийн иж бүрдэл технологийг ашиглаж байна 2018-02-06

image

Малайз Улсын хойд хязгаарын нэгэн тосгоны тариаланч Мохаммед Хелми Нор, түүний нэгэн адил цагаан будаа тариалагч хөршүүдэд шинэ сортын цагаан будаа, био-бордоо, ургацын гарцын өсөлт амьдралд нь ихээхэн өөрчлөлт авчирсан байна.

Дэлгэрэнгүй

Хавдартай тэмцэх дэлхийн өдөр - 2 дугаар сарын 04 2018-02-04

image

Жил бүр дэлхий даяар 8 сая хүн хорт хавдрын улмаас нас бардаг бөгөөд үүний 4 сая нь 30-69 насандаа хорвоог орхидог байна. Хорт хавдрын өвчлөл, нас баралтын нэг шалтгаан нь зохих эмчилгээ, тусламжийг хугацаандаа авах боломж хязгаарлагдмал байгаагаас болж байна.

Дэлгэрэнгүй

ОХУ, Аргентин хоёр ураны салбарт хамтран ажиллана 2018-01-31

image

ОХУ, Аргентин нь Өмнөд Америкт ураны хайгуул, олборлолт явуулахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн ОХУ-ын атомын энергийн Росатом улсын корпораци Аргентинд цөмийн эрчим хүчний станц барих санал тавьжээ.

Дэлгэрэнгүй

АНУ-ын цөмийн эрчим хүчний станцууд 80 хүртэл жил ажиллах боломжтой боллоо 2018-01-24

image

Сүүлийн хэдэн арван жилийн турш ЦЭХС-ын ажиллах хугацааг уртасгах чиг хандлага ажиглагдаж байна. Ашиглалтын хугацааг сунгах нь шинэ станц барихаас илүү эдийн засгийн үр өгөөжтэй ба АНУ-д ЦЭХС-ын операторууд энэхүү боломжийг судалж байна. Ингэснээр эрчим хүчийг хязгаарлахгүйгээр, улсын хэмжээнд хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүй

Ашигласан цөмийн түлшийг боловсруулах шийдэл: Ашигласан цөмийн түлшийг эцсийн байдлаар булшлах талаар Финлянд улсын байр суурь 2018-01-09

image

Цөмийн эрчим хүчний станцтай улс орнууд өөрийн ашигласан цөмийн түлшийг реакторын ойролцоо эсвэл реактороос хол зайд хадгалдаг байна. Хэрэв ашигласан цөмийн түлшийг зохих байдлаар менежмент хийгээгүй тохиолдолд хүн ам, хүрээлэн буй орчинд аюултай. Тиймээс олон нийтийн хүлээн зөвшөөрөх байнгын шийдэл хэрэгтэй болдог. Хэд хэдэн улс орнуудад газрын гүнд булшлах байгууламжийн талаар яригдаж байгаа хэдий ч Финлянд улс нь ашигласан цөмийн түлшийг эцсийн байдлаар газрын гүнд булшлах байгууламжийнхаа барилгын ажлыг эхлүүлээд буй цорын ганц улс болоод байна.

Дэлгэрэнгүй