Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Хятад улс туршилтын реактор барьж эхлэв 2018-01-09

image

БНХАУ Фүжян мужийн Сайпу хотноо 600 МВт чадалтай хурдан нейтроны үзүүлэнгийн реактор барихаар барилгын ажлыг эхлүүлсэн байна. Тэд энэхүү загварын реактораар 2023 оноос эрчим хүч үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Дэлгэрэнгүй

ИБУИНВУ, Бүгд Найрамдах Солонгос улсууд цөмийн хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2017-12-08

image

БНСУ-ын худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Пайк Ун-гю, Нэгдсэн Вант Улсын Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн яамны төрийн нарийн бичгийн дарга Грег Кларк нар Лондон хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа талууд хоёр улсын хооронд цөмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цөмийн эрчим хүчний станц барих болон ашиглалтаас гаргах тал дээр хамтран ажиллах талаар харилцан ярилцсан ажээ.

Дэлгэрэнгүй

ОХУ, Бразил улсууд цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаагаа бэхжүүлэв 2017-12-08

image

ОХУ-ын атомын энергийн Росатом төрийн өмчит корпораци Бразил Улсын “Eletrobras”, “Eletronuclear” компаниудтай цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. 

Дэлгэрэнгүй

АНУ-д газрын дор уусган олборлох аргаар уран олборлоход хүчил ашиглана 2017-11-09

image

Австрали Улсад бүртгэлтэй Пенинсула Энержи Лимитед компани нь АНУ-ын Вайоминг муж улсад ураныг газрын дор уусган олборлох /ГДУО/ “Ланс” төсөл хэрэгжүүлж байгаа ба лабораторийн туршилтаар уран олборлоход шүлтний оронд хүчлийн сул уусмал ашиглах нь төслийн өртөг, үйл ажллагааны гүйцэтгэлийг эерэгээр өөрчлөх боломжтойг харуулжээ.  

Дэлгэрэнгүй

Цөмийн энергийн өсөлтөнд Ази тив хамгийн ихээр нөлөөлж байна 2017-11-03

image

Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргасан сүүлийн үеийн тайланд дүнгээр шинээр цөмийн эрчим хүчний байгууламж барих зах зээлд  Азийн орнуудын тэргүүлэх хандлага үргэлжилсээр байна. Дэлхийн хэмжээнд 2016 онд шинээр ашиглалтанд орсон  10 цөмийн эрчим хүчний реакторын 8 нь Ази тивд байрлалтай байна.

Дэлгэрэнгүй

Финляндын уул уурхайн компани уран олборлох хүсэлтэй байна 2017-10-31

image

Финляндын төрийн өмчит уул уурхайн Террафейм ХХК /Terrafame Ltd/ Соткамо уурхайгаас дагалдагч хэлбэрээр уран олборлох хүсэлтээ Засгийн газартаа гаргахаар болжээ. Тус компани нь Финляндын зүүн хойд хэсэг дэх уурхайгаас уран олборлохоор зэхэж байсан Талвиваара Соткамо ХХК-ийг 2015 онд худалдан авсан байна. 

Дэлгэрэнгүй

Хориг арга хэмжээ Росатом улсын корпорацид ямар нэгэн нөлөө үзүүлээгүй 2017-10-30

image

Росатом төрийн өмчит корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачёв Сочи хотод болж өнгөрсөн Дэлхийн оюутан, залуусын их наадамд хэлсэн үгэндээ АНУ болон Европын Холбооноос ОХУ-ын эсрэг авч байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ нь Росатом корпорацийн үйл ажиллагаанд ямар нэг нөлөө үзүүлээгүй гэдгийг дурджээ.

Дэлгэрэнгүй

Роллс-Ройс компани өөрсдийн гаргасан Бага оврын реактор загвартаа 60 паундын/МВт.цаг үнэ тогтоожээ 2017-09-25

image

Олон улсын “Telegraph” сонинд “Роллс-Ройс” компани Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-ын Парламентад илгээсэн баримт бичигт тус компаниар удирдуулсан Их Британийн шинэ консерциум нэг цагт 60 паунд буюу 79.1 ам.доллар/МВт үнээр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий бага оврын реактор үйлдвэрлэх боломжтой талаар тусгасан болохыг мэдээлжээ.

Дэлгэрэнгүй

Техасын реакторууд Харви хар салхины үеэр бүрэн хүчин чадлаар ажилласан 2017-09-25

image

Техас мужид 08 дугаар сарын 25-ны өдөр дайран өнгөрсөн Харви хар салхины үеэр 2,7 ГВт  хүчин чадалтай Саус Техас Прожект ЦЭХС бүрэн хүчин чадлаараа ажилласан талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Дэлгэрэнгүй

Флорида мужийн реакторуудад Ирма хар салхины үеэр ямар нэгэн доголдол үүсээгүй байна 2017-09-22

АНУ-ын эрчим хүчний “Эн Ар Жи Энержи” компани/NRG Energy/-ийн охин компани болох “Флорида Пауэр энд Лайт” ХК /Florida Power and Light/-ийн дэд ерөнхийлөгч, харилцаа холбоо хариуцсан захирал Роб Гоулд “TCPalm” орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа тус компанийн эзэмшлийн  1.4 ГВт  хүчин чадалтай Турк пойнт /Turkey Point/ болон 2.0 ГВтхүчин чадалтай  Сейнт-Люси  /St.Lucie/ цөмийн эрчим хүчний станц /ЦЭХС/ нь энэ сарын 10-ны өдөр Флорида мужийг дайран өнгөрсөн Ирма хар салхины үеэр ямар нэгэн  хохирол амсаагүй талаар мэдээлжээ.

Дэлгэрэнгүй