Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Өргөдөл гомдол- 11 11

Асуулт

Аревагийн үйл ажиллагааг яаралтай зогсоо элхийн 15 оронд салбартай Арева групп манай улсад 1996 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус компани нь 1997 онд “Кожеговь” уран, хүдрийн хайгуулын компаниа нээж өнөөг хүртэл “Арева Монгол” компанийн 100 хувийн эзэмшил дор ажиллаж байгаа юм. Монголын талаас 30 хувийн эзэмшилтэй гэгдэх “Арева Монгол” компани дахь Монголчуудын эрх мэдэл хумсын төдий байдаг нь ойлгомжтой хэрэг. 30 хувь эзэмшдэг “Говь Гео” компани ч мөн адил балагтай. “Говь Гео” компани олон газар үйл ажиллагаа явуулсан ч нэг ч удаа нөхөн сэргээлт хийлгүй бултдагаараа алдартай. Гэсэн хэдий ч Монголын шилдэг 150 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан гэх цол гуншинтай нь хачирхалтай. Ийнхүү Монголоо худалдаж идэгсэд “Говь Гео”-оос эхлээд олон бий. Дэлхий даяар “Ичгүүргүй нүд” хэмээн цоллуулдаг “Арева” группын хувьд Нигерт 40 жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2008 онд тус улсын иргэд болон тэнд ажилладаг уурхайчид нь өвчилж эхэлжээ. Тус улсын эрүүл мэндийн салбарынхан тэдгээр иргэдэд эмчилгээ хийж, шинжилгээ авснаар уранаас хордсон болохыг нь тогтоосон байна. Гэвч ичгүүр сонжуургүй “Арева”-ынхан тэдгээр хүмүүсийг ДОХ туссан хэмээн гүтгэсэн мэдэгдэл гаргажээ. Түүнчлэн тэдгээр уурхайчдад нэг ч төгрөгний нөхөн төлбөр олголгүй нэр цэвэр хоцорсон нь тус компанийг “Ичгүүргүй нүд” шагналын эзнээр тодроход хүргэв. Швейцарийн байгаль орчныг хамгаалах олон нийтийн “Green peace swiss” байгууллагаас “Public eye” буюу олон нийтийн нүд шагналыг гарджээ. Энэхүү шагналыг байгаль орчныг доройтуулсан нутгийн иргэдэд ээлгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад олгодог аж. Францын төрийн өмчит “Арева” компани нь дэлхийн эрчим хүчний салбарт хүч үздэг компани. Тус компани ураны шар нунтаг олборлохоор манай улсын Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудад хайгуул, олборлолт хийж байна. Жилдээ улсын төсөвт 15-16 сая ам.долларын татвар төвлөрүүлдэг бөгөөд энэхүү мөнгөн дүн цаашдаа өснө гэж тус компанийн зүгээс мэдэгдсэн байх юм. Энэ их мөнгөний цаана Засгийн газар хоорондын ямарваа нэгэн нууц гэрээ хэлэлцээр байгаа гэдэг нь илт харагдаж эхэллээ. Өнөөдрийнхөө хоолны төлөө эх орноо худалдагсдыг мөн адил “Ичгүүргүй нүдтэн” гэж нэрлэхсэн. Манай улс шиг бэлчээрийн мал аж ахуйтай оронд ураны хайгуул, олборлолт хийх нь зохимжгүй гэдэг нь “Арева Монгол” компанийн харъяа “Кожеговь”–ийн балагт үйл ажиллагаанаас илт харагдаж байна. Тус компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус бүс нутагт сүйрэл авчирсан гэж хэлж болно. Тухайн бүс нутагт нүүдэллэн амьдардаг малчид сүүлдээ аргаа бараад хошуу нутгаа орхин нүүхэд хүрээд байгаа нь худал биш. Дэлхийд нэр хүндгүй болсон компаниуд яагаад Монголыг зорих болов. Энгийн жишээ дурьдахад Канадын “хар нүх” хочит эрхэм Монголын говийг яаж сүйрүүлж байгааг бид нүдээрээ харж зогсоно. Энэ мэтчилэн элдэв шалдав нөхдүүд эх орныг минь сүйрүүлээд зайлсан цагт хэн бидэнд газар шороо, эх нутаг хайрлах билээ.

Хариулт

Арева компани нь Монгол улсын холбогдох хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд манай байгууллага байнга хяналт тавьж ажилладаг. Цөмийн энергийн хуулинд аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах заалтууд тодорхой байдаг. Хуульд заасан зөрчлүүд илэрсэн тохиолдолд бид аливаа байгууллагад хариуцлага тооцох, улмаар үйл ажиллагааг нь зогсоох үндэслэлтэй болно.

Асуулт

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багт 2 компани ураны шар нунтагийг олборлож байна. Энэ асуудлыг яаралтай зогсоох хэрэгтэй. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгмөөр байна. Энэ газар 2-5 насны хүүхдий бие нь туурсан, бог малууд үхсэн. Цаашлаад урагт нөлөөлөөд байна. Ийм болчоод байхад бид ингээгүй гэж байна. Тэгэхээр энэ тоглоомоо боль!!!!!! 950 цооног өрөмдсөн. Түүнийхээ 500 цооногыг ашиглаж агаарт шатааж байгаа.

Хариулт

Цөмийн энергийн газар нь улсын хэмжээнд цацрагийн хяналт аюулгүй байдлын талаар нэгдсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгуулга юм. Өнөөгийн байдлаар Монгол улсад Уран олборлолтын үйл ажиллагаа байхгүй ба зөвхөн геологи хайгуулын үйл ажжиллагаа явагдаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 47 дугаар захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн малчин Д.Норсүрэнгийн 22 тугал хорогдсон шалтгааныг тогтоох, үүссэн нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг нь Дорноговь аймагт хийсэн судалгаа, шинжилгээнийхээ ажлын дүнг үндэслэн “Тугал Селенийн ужиг хордлогоор хорогдсон байна” гэсэн нэгдсэн дүгнэлийг гаргаж Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, тус дүгнэлтийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд мэдээлсэн.

Асуулт

ХУД-ийн 11-р хорооны Жигүүр Гранд хотхоны оршин суугч байна. Хотын төвд байдаг Grand hospital эмнэлгээ Жигүүр Гранд хотхон рүү нүүлгээд тоног төхөөрөмжөө оруулчихсан. Оруулсан тоног төхөөрөмж нь хүний эрүүл мэндэд хортой цацраг ялгаруулдаг ба энэ нь тухайн хотхоны оршин суугчдад нөлөөлнө гэж үзэж байна. Эмнэлгээс хортой хаягдал гардаг, гэтэл тус хортой хаягдлыг зайлуулах хогийн цэг, лаборатори зэргийг хотхонд барьсан. Яг хажууд нь хүүхдийн тоглоомын талбай байдаг. Тиймээс энэ байдлыг анхааралдаа авч, шалгаж арга хэмжээ авч өгнө үү.

Хариулт

 
ХУД-ийн 11-р хорооны Жигүүр Гранд хотхоны оршин суугч байна. Хотын төвд байдаг Grand hospital эмнэлгээ Жигүүр Гранд хотхон рүү нүүлгээд тоног төхөөрөмжөө оруулчихсан. Оруулсан тоног төхөөрөмж нь хүний эрүүл мэндэд хортой цацраг ялгаруулдаг ба энэ нь тухайн хотхоны оршин суугчдад нөлөөлнө гэж үзэж байна. Эмнэлгээс хортой хаягдал гардаг, гэтэл тус хортой хаягдлыг зайлуулах хогийн цэг, лаборатори зэргийг хотхонд барьсан. Яг хажууд нь хүүхдийн тоглоомын талбай байдаг. Тиймээс энэ байдлыг анхааралдаа авч, шалгаж арга хэмжээ авч өгнө үү.
 
Цөмийн Энергийн газар 
 
Тус эмнэлэг нь рентген оношилгооны зорилгоор рентген аппарат суурилуулан ашиглахад бэлтгэж байгаа бөгөөд эдгээр аппаратууд нь зөвхөн тогонд залгаж, ионжуулагч цацрагийг үүсгэх боломжтой юм. Тогонд залгаагүй үед эдгээр аппаратууд нь ажиллахгүй бөгөөд ямар ч хор нөлөөгүй. Иймд хүний эрүүл мэндэд хортой цацраг ялгаруулж тухайн хотхоны оршин суугчдад нөлөөлнө гэж буруу ташаа ойлгож болохгүй. Эмнэлгийн хог хаягдлын асуудлаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандах шаардлагатай

Асуулт

Dr.Leuren Moret(Др.Лорен Морей(нас ~70)) Олон улсын санхүү эдийн засаг, улс төрийн хүчирхэг бүлэглэл хойт хемисферийн хүн амыг багасгах стратегийнхаа хүрээнд цөм,цаг уур ,тектоникийн зэвсгийг төлөвлөгөөтэйгээр зориудаар Японд (Япон, АНУ-ын хүн ард , хүн төрөлхтний эсрэг) байгалийн гамшигийн нөлөөг хэрэглэж Фукушимагийн АЦС-ийг сүйрэлд хүргэлээ (2011-03-11). (Өөрийн орон, хүн ард, эрүүл ухааны үндэслэл...??? Гэсэн асуултанд Олон улсын э/з улстөрийн олигархи, гегемони, хүчирхэг бүлэглэлийн хэмжээний асуудал...

Хариулт

Dr.Leuren Moret(Др.Лорен Морей(нас ~70)) Олон улсын санхүү эдийн засаг, улс төрийн хүчирхэг бүлэглэл хойт хемисферийн хүн амыг багасгах стратегийнхаа хүрээнд цөм,цаг уур ,тектоникийн зэвсгийг төлөвлөгөөтэйгээр зориудаар Японд (Япон, АНУ-ын хүн ард , хүн төрөлхтний эсрэг) байгалийн гамшигийн нөлөөг хэрэглэж Фукушимагийн АЦС-ийг сүйрэлд хүргэлээ (2011-03-11). (Өөрийн орон, хүн ард, эрүүл ухааны үндэслэл...??? Гэсэн асуултанд Олон улсын э/з улстөрийн олигархи, гегемони, хүчирхэг бүлэглэлийн хэмжээний асуудал...гэж тайлбарласан,мөн 9/11-ний хэрэг энэ хэмжээний асуудал байсан нь олон нийтэд батлагдаад байгаа. Яагаад энэ мэдэгдэл мэдээллүүд хийж байна вэ? Гэсэн асуултанд Энэ бүх мэдэгдэл мэдээллийг хийснээрээ бодит байдалд нухацтай дүгнэлт хийдэг,хаа нэгэн хэн нэгнээс аль нэгэн юм хүсдэггүй, айдаггүй, хүмүүст нээлттэй байж харилцахын хүчийг мэдэрдэг гэсэн утгатай хариулт өгсөн байх ажээ.) Цааш нь мэдээлэхэд: Олон нийтийн медиа-дахь Фукушима- тай холбоотой мэдээлэл хаагдав. АНУ Японоос Цэргийн баазаа нүүлгэв. Хятад АНУ-ын баруун бүсээс хүнс авахаа зогсоов. Ottawa-д байрлалтай сайт: [ http://www.globalresearch.ca/fukushima-a-nuclear-war-without-a-war-the-unspoken-crisis-of-worldwide-nuclear-radiation/28870) ] “Авто, Электроник, Хүнсний аж үйлдвэр нь уналтанд орж... Япон улс орны хувьд байхаа больж...”200000 т ц.и.хордолттой барилгын материал ачигдаж...Владивостокт буусан машинууд хураагдав. A.Энэ бүх мэдээллийн баталгаажилт тодорхой бус ч анхаарч сонор сэрэмжээ өндөржүүлэх B.Импорт хүнсэн дээрээ , бодлого хяналтаа чангатгаах хэрэгтэй болсон юм шиг байна. Райдер Сөрч “Морьтой хайгуулчин” ХХК-д мэдээллийн интернет хайлт хийж орчуулж эмхтгэж мэдээлэл бэлтгэсэн Б.Додь, Др.(PhD t.sc.),МУЗИ PS: Танил нөхдөд Европоос АНУ,Япон хүнс хэрэглэхгүй байх хүүхдээ явуулахгүй байх талаар емайлүүд ирж байна.

Цөмийн энергийн газар

Цөмийн энергийн газар улсын хэмжээнд цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын нэгдсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг байгуулга юм. Цөмийн болон цацрагийн хяналтын газраас цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хил гаалиар орж гарж буй бүх бүтээгдэхүүний дээжинд хяналт шалгалтыг Улсын мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газартай хамтран тогтмол хийж гүйцэтгэж байна. Хүнсний бүтээгдэхүүнд илэрсэн цацрагийн бохирдол одоогоор тогтоогдоогүй ба гаалиар орж ирж буй авто машинуудад бохирдол илэрсэн зөрчлүүдийг тухай бүр нь саармагжуулж цэвэрлэн аюулгүй болгох ажлыг зохион байгуулж байна.

Асуулт

Ерөнхий сайд танаа: Монголын цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд Газрын хөрснөөс авч буй нүүрсэнд тодорхой хэмжээгээр цацраг идэвхит бодос агуулагдаж байдаг бөгөөд, тус нүүрсийг галд хийж шатаахад кг тутамд байгаа цацрагт идэвхит бодосын хэмжээ илүү их болж үнсэндээ шингэж үлддэг аж. Гэтэл Манай төрийн өндөрлөгүүд гадаадын орнуудтай туршлага солилцож байгаа мэдээлэлд том станцын үнсээр цемент хийнэ, энэ нь ашигтай цэвэр түүхий эд гэж ярьж байна. Эцэст нь энэ ажлын үр дүнд хортой материалаар баригдсан байшин барилгууд бий болох аюултай тул асуудлыг өндөр түвшинд анхааралдаа авч, энэ ажлаа шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилт дүгнэлтийн үндэслэлтэй хийхийг санал болгож байна.

Хариулт

Ерөнхий сайд танаа: Монголын цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд Газрын хөрснөөс авч буй нүүрсэнд тодорхой хэмжээгээр цацраг идэвхит бодос агуулагдаж байдаг бөгөөд, тус нүүрсийг галд хийж шатаахад кг тутамд байгаа цацрагт идэвхит бодосын хэмжээ илүү их болж үнсэндээ шингэж үлддэг аж. Гэтэл Манай төрийн өндөрлөгүүд гадаадын орнуудтай туршлага солилцож байгаа мэдээлэлд том станцын үнсээр цемент хийнэ, энэ нь ашигтай цэвэр түүхий эд гэж ярьж байна. Эцэст нь энэ ажлын үр дүнд хортой материалаар баригдсан байшин барилгууд бий болох аюултай тул асуудлыг өндөр түвшинд анхааралдаа авч, энэ ажлаа шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилт дүгнэлтийн үндэслэлтэй хийхийг санал болгож байна.
 
 
 
Цөмийн Энергийн газар 2014-03-12 16:35
 
Сайн байна уу? Салбарын хувьд анхаарал хандуулж санал хүсэлтээ ирүүлсэн танд баярлалаа. Цөмийн энергийн газар улсын хэмжээнд цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын нэгдсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг байгуулга юм. Цөмийн болон цацрагийн хяналтын газраас цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хил гаалиар орж гарж буй бүх бүтээгдэхүүний дээжинд хяналт шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэхээс гадна Цөмийн энергийн тухай хууль болон, Цөмийн болон цацрагийн улсын хяналтын албаны дүрэм, “Барилгын материалыг цацрагийн хяналтад хамруулах тухай” журмыг үндэслэн барилгын материалын үйлдвэрлэл, импортлолд цацрагийн улсын хяналтыг тогтмол хэрэгжүүлж байна. Орон сууцны болон нийгэм ахуйн барилга, байгууламжийн барилгын материалын байгалийн цацраг идэвхт изотопуудын зөвшөөрөгдөх хэмжээг одоогоор манай улсад мөрдөгдөж байгаа Цацрагийн аюулгүйн норм-83 (ЦАН-83), “Барилга, барилгын материал, керамик тоосго ба гулдмай” MNS 138:99 стандартаар байгалийн цацраг идэвхт изотопуудын радийн эквивалент идэвх нь 370 Бк/кг-аас хэтрэхгүй байна гэж заасан байдаг. Иймээс барилгын материалын цацраг идэвхийн хяналтыг улам өргөжүүлж, дээрх норм, стандартын биелэлтийг хянаж, барилгын материалын цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулахад энэхүү хяналтын зорилго оршдог. Цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, хүн амд үндэслэлгүйгээр аливаа шарлага үүсгэхгүй байх, шарлагын түвшинг зохистой доод түвшинд байлгах, хүн амыг цацрагийн шарлагын нэмэгдэл тун, нөлөөнд өртүүлэхгүй байлгах нөхцлийг бүрдүүлэх үүднээс уурхай болон барилгын материалын үйлдвэрлэлийн орчин, түүхий эд, бүтээгдэхүүнүүдэд цацрагийн холбогдох хэмжилтүүдийг хийж, шинжилгээнд дээж авч, хэмжилт шинжилгээний дүнгүүдийг үндэслэн дүгнэлт гаргадаг болно. Одоогоор ДЦС-2, 3, 4-ийн үнсэн санг ашиглахгүй байгаа ба зөвхөн 4-р станцын цахилгаан шүүлтүүрт хуримтлагдсан дэгдэмхий хуурай үнсийг зарим компаниудад тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүнд хийсэн цацрагийн хэмжилт шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гаргаснаар ДЦС-4 худалдан борлуулах гэрээний үндсэн дээр олгож байна. 2012 онд 7, 2013 онд 13 байгууллага, аж ахуйн нэгж гэрээ хийсэн байна. Улаанбаатар хотод цахилгаан станцын хаягдал /цахилгаан шүүлтүүрийн/ үнсээр барилгын материал үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь Цацрагийн аюулгүйн норм, стандартын шаардлагыг хангаж байдаг. Блок, бетонон хавтан, бетонон зуурмаг үйлдвэрлэдэг 9-16 аж ахуйн нэгжүүд жил бүр хяналтанд хамрагдаж, түүхий эд, бүтээгдэхүүндээ цацрагийн хэмжилт шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулж, станцтай үнс авах гэрээ хийдэг.

Асуулт

Амар байна уу Эрхэм хүндэт ерөнхий сайд Н.Алтанхуяг танаа. Уран олборлолт явуулах болон боловсруулахад олон нийтийн санал асуулгаар шийдэхийг хүсч байна. Олон нийт үнэхээр ураны олборльё гэж байгаа бол түүгээр болоё. Дан ганц засгийн газар, цөмийн энергийн газар үе уламжлагдаж ирсэн нүүдэлчин соёл, уламжлалын эсрэг газар нутгийг цөмийн цацрагийн хороор хордуулах бодлого бариж байгаад үнэхээр их харамсаж байна. Та Ойрад угсааны баатарлаг гаралтай Монгол хүн байтлаа өнөө маргаашийн мөнгө цаасны төлөө үр хүүхдийнхээ ирээдүй монгол хүний генийн санд заналхийлж байгаад сэтгэл өвдөж байна. Энэ захиа танд очих болтугай. Жирийн нэг иргэний үг ийм л байна.

Хариулт

Санал, сэтгэгдэлээ илэрхийлсэн таньд талархаж байна. Ураны олборлолт, боловсруулалтын талаар тантай санал, сэтгэгдэлээ хуваалцаж, мэдээлэл өгөхөд бэлэн байна. Уран олборлох нь бусад төрлийн ашигт малтмал олборлох үндсэн технологитой ижил. Гагцхүү цацраг идэвхт шинж чанартай гэдэг утгаараа цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг өндөр түвшинд мөрддөг онцлогтой байдаг. Уран олборлолт, боловсруулалтын үйлдвэрлэлд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, цацрагийн хамгаалалтыг нарийн чанд мөрдөж ажилласан тохиолдолд хүн болоод байгаль орчинг цацрагийн эрсдэлээс сэргийлж чадна.

2013/01/26