Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Шинэ мэдээ

РАДИОФАРМАЦИ ЭМИЙН ЧАНАРЫГ ШИНЭ НАНО ЭГЭЛ БӨӨМСИЙГ АШИГЛАН САЙЖРУУЛАХ БОЛОМЖТОЙ 2020-09-18

ОУАЭА-ийн ВЕБ хуудаст туяа эмчилгээ, цөмийн оношилгоонд өргөнөөр ашигладаг радиофармацид шинэ нано эгэл бөөмсүүдийг ашиглан чанарыг нь нэмэгдүүлэх боломжтой талаар мэдээллийг ОУАЭА-ийн Цөмийн ба хэрэглээний шинжлэх ухаан газраас энэ оны 09 дүгээр сард мэдэгджээ.

Дэлгэрэнгүй

“ЦАЦРАГИЙН ОСЛЫН ҮЕИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ДАДЛАГА, СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 2020-09-14

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад хамтран “Цацрагийн ослын үеийн мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт дадлага, сургуулилтыг 2020 оны 09 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

ОУАЭА-ийн “Краудсорсинг сорилт 2020” цахим төслийн ялагчид тодорлоо 2020-09-09

image

ОУАЭА-аас  дэлхий дахинд тархсан цар тахлын үед залуу эрдэмтэн, судлаачдын дунд цахим шүлжээгээр Краудсорсинг сорилтын төслийг хэрэгжүүлж, тус агентлагийн ээлжит 64 дүгээр Ерөнхий бага чуулганы өмнө ялагчдыг тодруулжээ.

Дэлгэрэнгүй

Ураныг тойрсон асуудлууд 2020-08-28

image

Ногоон энергийн чиг хандлага үргэлжилсээр байгаатай уялдан ураны үнэ өсөж, зах зээл нь бэхжинэ гэж олон хүн хүлээж, зарим нь энэ өдөр удахгүй ирнэ гэж итгэдэг.

Дэлгэрэнгүй

Оросын эрдэмтэд цөмийн жижиг зай бүтээжээ 2020-08-26

image

ОХУ-ын Үндэсний шинжлэх ухаан технологийн их сургууль “МИСИС”-ийн эрдэмтэн судлаачид 20-оос дээш жилийн хугацаагаар ашиглах боломжтой цөмийн жижиг зай бүтээж, түүнийгээ эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ажилладаг тусгай төхөөрөмжүүдэд ашиглахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Беркели Энержи компани Саламанка-ураны төслийн газар ашиглах зөвшөөрөл авчээ 2020-08-20

image

Беркли Энержи уул уурхайн компани нь Испани Улсын баруун хэсэгт Мадрид хотоос 3 цаг орчим зайнд уран олборлолтын түүхэн газарт Саламанка төслийг хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй

Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний ширгэшгүй ундарга 2020-08-14

image

Францын өмнөд нутгийн Марсель хотоос 65 км-ийн зайд орших “Кадараш” эрдэм шинжилгээ-судалгааны төвд дэлхийд анхных гэгдэх ITER /International Thermonuclear Experimental Reactor/ халуун цөмийн туршилтын реакторыг барих ажил эхэллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцож, “Оддын дайн” киноны хөгжим эгшиглэжээ.

Дэлгэрэнгүй

Covid-19 цар тахлын үе болон дараа ч цөмийн эрчим хүч чухал үүрэгтэй 2020-08-12

image

Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Цөмийн энергийн агентлаг (Nuclear Energy Agency)-аас COVID-19 цар тахлын дараах уур амьсгалын зорилтод эрчим хүчний үзүүлэх томоохон шилжилтүүдийг эдийн засгийг сэргээх талаас нь ашиглахыг уриалжээ. Тус уриалгад улс орнууд өөрсдийн эдийн засгийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг бий болгох үнэ цэнэтэй ажлын байрыг хөгжүүлэх, орчин үеийн, уян хатан дэд бүтцийг бий болгоход хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Мөн цөмийн эрчим хүч нь нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй, цахилгаан, дулааныг хямд үнээр үйлдвэрлэх чадвартай, орон нутаг болон үндэсний эдийн засагт олон тооны өндөр цалинтай ажлын байрыг бий болгодог бөгөөд цөмийн эрчим хүчний төслүүд нь судалгаа шинжилгээ, инновацийг бэхжүүлэхэд үнэ цэнэтэй дэд бүтцийг бий болгодог уриалгад дурджээ.

Дэлгэрэнгүй

Цөмийн энергийн комиссын хуралдаан боллоо 2020-08-11

image

Цөмийн энергийн комиссын ээлжит хуралдаан Боловсрол, шинжлэх ухааны яамны байранд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болж өнгөрлөө.   

Тус хуралдааныг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цөмийн энергийн комиссын орлогч дарга Л.Цэдэвсүрэн удирдан явуулсан бөгөөд Цөмийн материалыг бүртгэх, хянах журмын төсөл, Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөөний төсөл, Байгалийн гаралтай цацраг идэвхт материалын мониторингийн дүрмийн төсөл, Эрүүл мэндийн салбарын цөмийн технологийн хэрэглээ, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавыг хүлээн авч уулзлаа 2020-08-10

image

Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол Улсад дэмжлэг үзүүллээ.

Олон улсад дэгдсэн шинэ коронавирус “”COVID-19”-ын цар тахалтай тэмцэх, хүн ам, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, Техникийн хамтын ажиллагааны “Гамшиг, осол, цар тахлын үед гишүүн орнуудын эмнэлгийн үйлчилгээний болон техникийн чадавхыг бэхжүүлэх” INT0098 бүс хоорондын төслийн хүрээнд зарим гишүүн улсад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тусламж үзүүлсэн.

Дэлгэрэнгүй