Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Шинэ мэдээ

АНУ, БНКазУ-ын ураны олборлолт буурчээ 2019-05-14

image

2019 оны эхний улирлын байдлаар БНКазУ-ын “Казатомпром” ХК-ийн уран олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4 хувиар буурсан бөгөөд цаашид олборлолтын хэмжээг үргэлжлүүлэн бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ-ын ураны олборлолт ч 2018 оны мөн үетэй харьцуулахад 74 хувиар буурчээ.

Дэлгэрэнгүй

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг үзүүлж байна 2019-05-10

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг нь Хойд Европ дахт хөлбөмбөгийн стадионоос Өмнөд Америкийн хээр тал, Азийн тивийн цацрагийн байгууламж болон Баруун Африкийн алслагдсан ферм хүртэл олон газарт үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Дэлгэрэнгүй

Цөмийн аюулгүй байдлын баталгааны чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа 2019-05-09

image

Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Ажлын алба, АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын албаны Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх ба зэвсгийн хяналтын газар, Номхон далайн баруун хойд үндэсний лаборатори болон Лос Аламосын Үндэсний лабораторийн мэргэжилтнүүдийг хүлээн авч олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгааны хөтөлбөрийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй

Цөмийн эрчим хүч болон түлшний бодлогын чиг хандлага 2019-05-08

image

UxC, LLC (UxC)- компаниас “Цөмийн эрчим хүч болон түлшний бодлогын чиг хандлага /ойлголт/” нэртэй судалгааны материалыг нийтэлжээ.  UxC, LLC (UxC) нь 1994 онд байгууллагдсан бөгөөд цөмийн үйлдвэрлэлийн зах зээлийн судалгаа хийдэг тэргүүлэгч компанийн нэг юм. Үйл ажиллагааны хүрээнд цөмийн түлшний циклийн бүхий л үе шаттай холбоотой зах зээл дэх өргөн хүрээний үйлчилгээг үзүүлдэг ба цөмийн эрчим хүч болон цөмийн түлшний зах зээлийн талаар судалгааны ажлыг хийдэг байна.

Дэлгэрэнгүй

Улсын физикийн 32 дугаар олимпиад “Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор амжилттай явагдлаа 2019-05-03

image

Улсын физикийн 32 дугаар олимпиад (УФО-32) 2019 оны 4-р сарын 23-26 өдрүүдэд Өмнөговь аймгийн төвд “Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор амжилттай явагдлаа.

Олимпиадын үеэр Даланзадгад сумын 5-р сургуулийг Ардын багш О.Отгонсүрэнгийн нэрэмжит болгосонтой холбоотой ёслолын арга хэмжээ болсон.

Дэлгэрэнгүй

Цөмийн эрчим хүчний анхны музейг ОХУ-д нээнэ 2019-05-01

image

МОСКВА. /TASS/. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах өдрийг тохиолдуулан ОХУ-ын Калуга мужийн Обнинск хотод цөмийн эрчим хүчний музейг нээнэ гэж тус улсын Төрийн Думын депутат Геннадий Скляр мэдээлжээ.

“Үүнтэй адил төсөл дэлхийд байхгүй. Цөмийн эрчим хүчний анхны музей Обнинск хотын Эрдэмтдийн ордонд анхны атомын цахилгаан станцыг ашиглалтад оруулсны 65 жилийн ойн өдөр буюу зургадугаар сарын 26-нд нээгдэнэ” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Склярын хэлснээр, уг төсөл нь олон улсынх байх бөгөөд түүнийг боловсруулахад Дэлхийн атомын станцын операторуудын холбооны мэргэжилтнүүд оролцжээ.

Дэлгэрэнгүй

Ураны үнийн талаарх 2019 таамаглал 2019-04-30

image

INVESTING HAVEN мэдээллийн сайтад “Ураны үнийн таамаглал 2019” гарчигтайгаар ураны зах зээлийн талаар судалгааны тоймыг нийтэлжээ.

Нийтлэлд “Бид гол төлөв ураны зах зээлийн талаар байнга мэдээлдэггүй хэдий ч зах зээлийн мартагдсан энэхүү сегмент илүү сонирхолтой болсоор байна. Тус хэсэгт идэвхжилийн (бухын өсөлт) уур амьсгал мэдрэгдэж байна. Ураны зах зээлийн сегмент 2019 онд тэргүүлэгч болох ч боломжтой юм. Бид уран үнийн 2019 оны таамаглалдаа арилжааны үнэ (спот үнэ) үнэ болон харилцан адилгүй 3 олборлогчийн талаар авч үзэх болно” гэжээ.

Дэлгэрэнгүй

ОУАЭА-аас дэлхийн номын өдрийг тохион 2018 онд хамгийн их эрэлттэй байсан 3 бүтээлийн талаар нийтэлжээ. 2019-04-30

image

ОУАЭА-ийн өнгөрсөн 7 хоногийн онцгойлсон тойм мэдээнд Дэлхийн номын өдрийг 2018 онд хамгийн их эрэлттэй байсан 3 бүтээлээр угтаж байна гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгджээ.

ОУАЭА нь цөмийн шинжлэх ухаан болон технологийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр ойролцоогоор 4,000 судалгааны болон техникийн бүтээлийг цахим шүлжээнд чөлөөтэй авч ашиглах боломжтойгоор нийтэлж, эдгээр бүтээлүүдийг дэлхийн бүхий л орны техникийн шинжээч, судлаач болон оюутан уншсан байна.

Дэлгэрэнгүй

Уран үйлдвэрлэгчид АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байна 2019-04-26

image

АНУ-ын Худалдааны яам нь ураны импортоос тус улсын үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар явуулсан мөрдөн шалгах ажиллагааны тайланг 2019 оны 04 дүгээр сарын 15-нд Цагаан ордонд хүргүүлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп 90 хоногийн хугацаанд Худалдааны яамнаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг хүлээн авах эсэх талаар шийдвэр гаргах юм. Худалдааны яамны тайланг одоогоор олон нийтэд дэлгээгүй байгаа аж.

Дэлгэрэнгүй

Цөмийн технологийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход ашиглаж буй байдал 2019-04-26

image

Уур амьсгалын өөрчлөлт гэж хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг хэлнэ.

Цацраг идэвхт бодис нь биднийг эргэн тойрон хүрээлсэн бүх зүйлд  /нарнаас хөрс хүртэл байнга шилжиж байгальд хөдөлгөөнтөй оршсоор байдаг.Цөмийн осол эсвэл онцгой байдал үүссэн тохиолдолд хүрээлэн буй орчинд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд цацраг идэвхит бодисын шилжилт хөдөлгөөн нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх, арилгахад  цөмийн технологид суурилсан хэмжилтийн багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглан радиоизотопуудын түвшнийг агуулсан мэдээллийн сан бий болгоно. Энэхүү мэдээллийн сан нь  дээрх нөхцөл үүссэн үед зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх , хамгаалахад тусална  

Дэлгэрэнгүй