Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Шинэ мэдээ

Шар нунтагийн үнийн чиг хандлага 2019-04-01

image

Өнгөрсөн жил ураны исэл буюу “Шар нунтаг”-ийн үнэ 30 гаруй хувиар өсөөд байсан бөгөөд энэхүү эерэг хандлага нь 2019 онд үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Дэлгэрэнгүй

Дэлхийн усны өдөр 2019: “Бүгдээрээ хамт явъя” 2019-03-29

image

Яагаад дэлхий даяар мянга мянган хүн гэрээсээ цэвэр ус хэрэглэх боломжгүй нөхцөлд амьдарсаар байгааг онцолсон 2019 оны Дэлхийн усны өдрийг – “Бүгдээрээ хамт явъя” (Leaving no one Behind) гэсэн уриан доор зохион байгуулжээ. Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)усны чанар, хүрэлцээг нэмэгдүүлж, менежментийг сайжруулахын тулд усны хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа улс орнуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдгээр улсууд 2030 он гэхэд цэвэр, найдвартай усны эх үүсвэртэй болоход дэмжлэг үзүүлж байна.

Дэлгэрэнгүй

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа 2019-03-28

image

Рентген шинжилгээний багаж, цөмийн хэмжүүр, каротажийн судалгаа зэрэгт цацрагийн үүсгүүр ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ЦЭК-ын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

ОУАЭА-ийн дэргэдэх АРТЕМИС-аас олон улсын семинар зохион байгууллаа 2019-03-27

image

Аливаа улс өөрийн хэрэглээнээс үүссэн цацраг идэвхт хаягдалд менежмент хийж, ашиглагдахгүй болсон байгууламж, талбайн бохирдолтыг арилгах нь үндэсний чухал үүрэг хариуцлага юм.

Дэлгэрэнгүй

Дүрслэлд суурилсан туяа эмчилгээний аргын талаар шинэ товхимол гаргажээ 2019-03-27

image

Хорт хавдрын туяа эмчилгээг хийхдээ өвчтөнийг тусгай өрөөнд байрлуулж, эмнэл зүйн хамгийн сүүлийн үеийн дүрслэлийн багаж төхөөрөмжийг ашиглан эрүүл эд эсийн ионжуулагч цацрагт  өртөх хэмжээг хамгийн бага  байлгах аргыг ашиглаж байгаа талаар ОУАЭА-аас өнгөрсөн долоо хоногт гаргасан товхимол хэвлэлийнхний анхаарлыг татав.

Дэлгэрэнгүй

Гадаад орчны цацрагийн хяналт хийх шаардлага, дозиметр ашиглалтын талаар мэдээлэл олголоо 2019-03-22

image

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2019 оны 03-р сарын 18-21 өдрүүдэд зохион байгуулж буй “Цаг уур, орчны шинжилгээний газрын орчны хяналт шинжилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах” сэдэвт семинарт Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “Гадаад орчны цацрагийн хяналт хийх шаардлага, дозиметр ашиглалт” сэдвээр сургалт явуулж, мэдээлэл олголоо. Тус семинарт 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга нар болон Байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч нарын 50 гаруй албан хаагчид оролцож байна.

Дэлгэрэнгүй

Г.Манлайжав: Цөмийн энерги бол ирээдүйн хөгжлийн нэг тулгуур 2019-03-13

image

Монгол Улсын цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжавтай ярилцлаа.

Та бид хоёр хүмүүсийн нэлээн болгоомжилдог сэдвээр ярилцах гэж байна. Цөмийн эрчим хүч гэхээр л...

Цөмийн эрчим хүч, цацраг идэвхийн талаар хүмүүс туйлширсан ойлголттой явах нь элбэг. Дэлхий хавтгай боллоо гэдэг нь нэг талаасаа тэгш амьдрах боломж гэж хардаг. Гэхдээ боломжоороо, ялангуяа мэдээлэл авах боломжоороо тэгширч байгаа явдал. Энэ боломжийг хэр ашиглаж байгаагаас л тухайн улсын хөгжил дэвшил нь хамаарч байна.

Цөмийн эрчим хүч бол нэг талаасаа хүн төрөлхтний бахархал, ирээдүйн хөгжлийн нэгээхэн тулгуур гэж би боддог. Атом цөмийн нууцад нэвтэрснээр хүн төрөлхтний өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах итгэл найдвар, боломж бий болсон байх. Аугаа боломжийг дагаж, түүнээс дутахгүй эрсдэл үүсдэг. Жишээ нь, монголчууд цахилгаан эрчим хүч, уурын халаалтыг мэддэггүй байсан XIX зуунд цахилгаан тасрах, хот хөлдөх аюул байдгийг мэддэггүй л байсан. Өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хүн тэр үеийн тоо бүртгэлд огт байхгүй болов уу. Мөн улсын маань нийслэлд агаарын бохирдлын харанга дэлдэнэ гэж огт төсөөлөөгүй.

Дэлгэрэнгүй

Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа 2019-03-07

image

Тус Ажлын алба нь Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэхУдирдлагын академитай хамтран 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрүүдэд төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор “Байгууллагын бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, хөтөлбөр боловсруулах арга зүй”сэдэвт богино хугацааны сургалтыг амжилттай зохион байгуулав.

Дэлгэрэнгүй

Олон Улсын онолын физикийн хүрээлэнгийн сургалтад хамрагдах боломжтой 2019-03-04

image

Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ.

Дэлгэрэнгүй

ОХУ-ын их дээд сургуулиудад оюутан суралцуулна 2019-02-20

image

Монгол Улсын Цөмийн энергийн энергийн газар /хуучнаар/, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд байгуулсан “Мэргэжилтэн бэлтгэх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ОХУ-ын их дээд сургуулиудад (цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр) жил бүр оюутнуудыг шалгаруулж, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэтгэлгээр суралцуулдаг.

Дэлгэрэнгүй