Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Бидний тухай

Хөтөлбөр, төлөвлөгөө

Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын төслийн удирдагчдын талаарх мэдээлэл
2015-08-14

Монгол Улсын нь Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын гишүүн орноор 2010 онд элссэн бөгөөд тус форумын хүрээнд хэрэгжиж буй хүн амын эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цацрагийн хамгаалалт болон цөмийн аюулгүй ажиллагаа зэрэг 10 гаруй төсөлд идэвхтэй оролцож байна.

Цөмийн энергийн комисс нь Азийн цөмийн хамтын ажиллагааны форумд Монгол Улсын төлөөллийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус форумын Монголын талын зохицуулагч болон төслийн удирдагч нарын талаарх мэдээллийг хүргүүлж байна. 

Дэлгэрэнгүй

ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүд
2014-07-05

 

Төслийн нэр

Хамтран хэрэгжүүлэгч байгууллага

Төслийн зорилго

Санхүүжилт

Хугацаа

1.

“Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лабораторийн техникийн чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх” төсөл (MON6014)

ОУАЭА

Монгол Улсад олон улсын шаардлагад нийцсэн хоёрдогч дозиметрийн лаборатори байгуулах, Дозиметрийн лабораторийн хүний нөөцийг чадавхижуулах;

Буцалтгүй тусламж-432.471.00евро

Засгийн газрын хувь оролцоо - 79,891,225 төгрөг

2012-2015 он

2.

”Цөмийн болон цацрагийн хяналтын техникийн чадавхийг сайжруулах” төсөл (MON9006)

ОУАЭА

Цөмийн болон цацрагийн хяналтын лабораторийг багаж төхөөрөмжөөр хангах, Цацрагийн хяналт болон цацрагийн хяналтын лабораторийн хүний нөөцийг чадавхижуулах;

Буцалтгүй тусламж - 139,765.00евро

2012-2014 он

3.

“Монгол Улсад Цөмийн оношилгоог хөгжүүлэх, сайжруулах SPECT/CT аппарат нэвтрүүлэх” төсөл (MON/6016)

ОУАЭА/ Монгол Улсын Засгийн газар

Орчин үеийн түвшинд эрхтэн системийн эмгэгийн үйл ажиллагаа болон, голомтот эмгэгүүдийг нэгэн зэрэг оношлох боломж бүрдүүлэхСПЕКТ/СТ (SPECT/CT) аппарат суурилуулах, СПЕКТ/СТ (SPECT/CT) ажиллах мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, Цөмийн онош зүйн аппарат суурилуулахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө авах;

Буцалтгүй тусламж - 311 670 евро*/313 715евро**

Засгийн газрын хувь оролцоо - 100000 евро*/291 000евро**

2012-2013он

4.

“Малын өвчний оношилгоо, тандалт, урьдчилан сэргийлэх шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах” төсөл (MON5019)

ОУАЭА

Малын өвчнийг биогео химийн болон эсийн эмгэг судлалын төвшинд оношлох, тандах лабораторийн техникийн чадав-хийг бий болгох, сайжруулах, Мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангахын тулд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй малын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчний гаралт, тархалтыг прогнозчлон, загварлаж, тэмцэх, дасан зохицох, даван туулах олон хувилбарт арга боловсруулах, Лабораторийн боловсон хүчний мэргэжлийн чадавхийг сайжруулах, мал аж ахуй эрхлэгчдийн орлого, үр ашгийг нэмэгдүүлэх;

Буцалтгүй тусламж - 147,900.00 евро

2012-2014 он

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газрын тогтоол хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай
Төсөл, хөтөлбөр 2011-07-22

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

(цөмийн энерги)

 

2009 оны 07 дугаар                                                                                                                              Улаанбаатар 

сарын 22 - ны өдөр                                                             Дугаар 222                                                        хот

 

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 222 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
2011-07-22

 МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛ БОЛОН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН
ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

 (сая.төгрөг)

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 222 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
2009-07-22

МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛ БОЛОН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

Дэлхийн улс орнууд хүний эрүүл мэндэд халгүй, экологийн хувьд цэвэр, байгаль орчинд ээлтэй технологиор эдийн засгийн хувьд үр ашигтай, өртөг багатай цөмийн энерги ашиглах бодлого баримталж байна.
Цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах асуудалд дэлхий нийтийн анхаарал улам нэмэгдэж, цацраг идэвхт ашигт малтмалын эрэлт хэрэгцээ огцом өсч, зах зээл дэх түүний үнэ сүүлийн 10 гаруй жилийн дотор 15 дахин нэмэгдсэн.
Австрали, БНКазУ, Канад зэрэг улсын цацраг идэвхт ашигт малтмалын нөөц дэлхийн цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийн 60 гаруй хувийг эзэлж байна.
Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах асуудалд онцгой анхаарч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөр цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүч ашиглах асуудлыг удаа дараа хэлэлцэн зөвлөмж гаргасан бөгөөд 2007 онд Улсын Их Хурал цацраг идэвхт ашигт малтмалын зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Манай улсын ураны батлагдсан нөөц 65 мянга орчим тонн бөгөөд нийт нөөц баялаг 1.4 сая тоннд хүрэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо байдаг.
Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах нь манай улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд нөлөөлөх чухал хүчин зүйл болно.

Дэлгэрэнгүй