Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Шинэ мэдээ

ОХУ-ын цөмийн түлшний компани “ТВЭЛ”, БНХАУ-ын “CNNC” корпорацитай цөмийн түлш нийлүүлэх гэрээ хийжээ:T

image

Хятадын зүүн хойд хэсэгт орших Ляонин мужийн Хулудао дүүргийн нутаг дахь Сюдайпу-д оросын III+ үеийн ВВЭР-1200 загварын хоёр шинэ реактор барихаар болжээ. Росатомын түлшний компани ТВЭЛ нь БНХАУ-ын CNNC хятадын үндэсний цөмийн корпорацитай) Сюдайпу дахь 3, 4-ээр блокд цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС) цөмийн түлш нийлүүлэх гэрээ байгууллаа. Гэрээнд реакторын эхний ачааллаас дуусах хүртэл нь цөмийн түлш нийлүүлэх тухай заажээ.

Дэлгэрэнгүй...

Олон нийтийн дэмжлэг өсч байгааг Австралийн санал асуулга харуулж байна:T

image

Австрали улсын олон тооны иргэд хотынхоо нүүрсхүчлийн хийг багасгахын тулд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай тухай ярьж байна. Сүүлийн найман жилийн дотор нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 50 хувиар өссөнтэй холбогдуулж австралийн зах зээлийн судалгааны компанийн ахлах ажилтан Роя Морган санал асуулга авжээ.

Дэлгэрэнгүй...

Ураны долоо хоног: Цуцалсан хугацаа сунгагдлаа:T

image

Өнгөрсөн 7 хоногт Австралийн “FNArena” мэдээллийн сайтад “Ураны долоо хоног: Цуцалсан хугацаа сунгагдлаа” нэртэй нийтлэлийг тус мэдээллийн агентлагийн тэргүүлэх нийтлэгч Грег Пил гаргажээ.

Дэлгэрэнгүй...

Гадаад мэдээ

ОХУ-ын цөмийн түлшний компани “ТВЭЛ”, БНХАУ-ын “CNNC” корпорацитай цөмийн түлш нийлүүлэх гэрээ хийжээ

image

Хятадын зүүн хойд хэсэгт орших Ляонин мужийн Хулудао дүүргийн нутаг дахь Сюдайпу-д оросын III+ үеийн ВВЭР-1200 загварын хоёр шинэ реактор барихаар болжээ. Росатомын түлшний компани ТВЭЛ нь БНХАУ-ын CNNC хятадын үндэсний цөмийн корпорацитай) Сюдайпу дахь 3, 4-ээр блокд цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС) цөмийн түлш нийлүүлэх гэрээ байгууллаа. Гэрээнд реакторын эхний ачааллаас дуусах хүртэл нь цөмийн түлш нийлүүлэх тухай заажээ.

Дэлгэрэнгүй...

Олон нийтийн дэмжлэг өсч байгааг Австралийн санал асуулга харуулж байна

image

Австрали улсын олон тооны иргэд хотынхоо нүүрсхүчлийн хийг багасгахын тулд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай тухай ярьж байна. Сүүлийн найман жилийн дотор нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 50 хувиар өссөнтэй холбогдуулж австралийн зах зээлийн судалгааны компанийн ахлах ажилтан Роя Морган санал асуулга авжээ.

Дэлгэрэнгүй...

Цөмийн боловсролын сүлжээ

image

Цөмийн боловсролын сүлжээ нь боловсролын нөөцийг өгөөжтэй ашиглах, бүс нутаг болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үнэ цэнэтэй мэдлэг, шилдэг туршлага түүнчлэн, боловсролын материал, багаж хэрэгслийг харилцан хуваалцах боломжийг бүрдүүлдэг. ОУАЭА нь дэлхий даяар цөмийн боловсрол, сургалтын байгууллагуудын түншлэлийг дэмжин ажилладаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Ази, Африк, Латин Америк, Карибын тэнгис, Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн боловсролын сүлжээг шууд хөгжүүлсэн ба боловсролын сүлжээнүүдийн хоорондын солилцоо, хэлэлцүүлгийг цаашид дэмжих зорилгоор ОУАЭА тусгайлан форумуудыг байгуулсан.

Дэлгэрэнгүй...

Хэвлэлийн тойм

Цөмийн эрчим хүчний анхны музейг ОХУ-д нээнэ

МОСКВА. /TASS/. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах өдрийг тохиолдуулан ОХУ-ын Калуга мужийн Обнинск хотод цөмийн эрчим хүчний музейг нээнэ гэж тус улсын Төрийн Думын депутат Геннадий Скляр мэдээлжээ.

“Үүнтэй адил төсөл дэлхийд байхгүй. Цөмийн эрчим хүчний анхны музей Обнинск хотын Эрдэмтдийн ордонд анхны атомын цахилгаан станцыг ашиглалтад оруулсны 65 жилийн ойн өдөр буюу зургадугаар сарын 26-нд нээгдэнэ” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Склярын хэлснээр, уг төсөл нь олон улсынх байх бөгөөд түүнийг боловсруулахад Дэлхийн атомын станцын операторуудын холбооны мэргэжилтнүүд оролцжээ.

2019-05-01

www.ikon.mn цахим хуудаснаа нийтлэгдсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Цэнхэр сүлд" ТББ-ын захирал, доктор (Ph.D) Ж.Энхсайханы ярилцлагыг толилуулж байна

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, "Цэнхэр сүлд" ТББ-ын захирал, доктор (Ph.D) Ж.Энхсайхантай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Тэрбээр Олон улсын хуульч мэргэжилтэй бөгөөд Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж, НҮБ болон ОУАЭА-т Монгол Улсаа төлөөлж байсан билээ.  

2017-04-20

Цөмийн зэвсэггүй статус гадаад аюулгүй байдлыг хангадаг

Монгол Улс цөмийн зэвсэггүй улс болно гэдгээ дэлхий дахинд тунхагласны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тохиолдуулан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Цэнхэр сүлд” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Энхсайхантай уг асуудлаар ярилцлаа. Энэ хугацаанд НҮБ- ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн таван орон (P5)-оор уг статусаа баталгаажуулахаар улс төрийн баталгаа гаргуулж чадсан нь манай улсын дипломат ялалт гэдгийг тэрбээр онцолсон юм.

2017-03-13

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар цөмийн энергийн салбарын өнөөгийн байдлын талаархи мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.10/ хуралдаан 10 цаг 05 минутаас 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа тул Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалан хуралдуулсан юм.

2017-01-11

Монгол руу цөмийн хаягдал импортлохгүй

Уул уурхайн яам нь уламжлалт  “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийж, олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар тайлбар хийлээ.

Уул уурхайн салбарт өнгөрсөн хоёрдугаар сард 3.6 сая тонн нүүрс, 1.1 тонн алт, 199.2 мянган тонн газрын тос олборлогджээ. Хайлуур жоншны баяжмал 22.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 246.8 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 72.4 мянган тонн, цайрын баяжмал 12.3 мянган тонныг тус, тус үйлдвэрлэсэн байна. Экспортын хувьд 273.8 мянган тонн зэсийн баяжмал, 575.3 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 1.7 тонн алт, 1.4 сая тонн нүүрс, 194.9 мянган тонн газрын тос тус, тус экспортолжээ.

2016-03-30

Зар

Нээлттэй ажлын байрны зар

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна.

2019-11-01

Залуу эрдэмтэн, судлаачдын анхааралд

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна.

ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ.

2019-05-23

Олон Улсын онолын физикийн хүрээлэнгийн сургалтад хамрагдах боломжтой

Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ.

2019-03-04

ОХУ-ын их дээд сургуулиудад оюутан суралцуулна

Монгол Улсын Цөмийн энергийн энергийн газар /хуучнаар/, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд байгуулсан “Мэргэжилтэн бэлтгэх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ОХУ-ын их дээд сургуулиудад (цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр) жил бүр оюутнуудыг шалгаруулж, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэтгэлгээр суралцуулдаг.

2019-02-20

“Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт болно

Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

2018-12-26

11 11 төв

Асуулт хариулт

Аревагийн үйл ажиллагааг яаралтай зогсоо элхийн 15 оронд салбартай Арева групп манай улсад 1996 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус компани нь 1997 онд “Кожеговь” уран, хүдрийн хайгуулын компаниа нээж өнөөг хүртэл “Арева Монгол” компанийн 100 хувийн эзэмшил дор ажиллаж байгаа юм. Монголын талаас 30 хувийн эзэмшилтэй гэгдэх “Арева Монгол” компани дахь Монголчуудын эрх мэдэл хумсын төдий байдаг нь ойлгомжтой хэрэг. 30 хувь эзэмшдэг “Говь Гео” компани ч мөн адил балагтай. “Говь Гео” компани олон газар үйл ажиллагаа явуулсан ч нэг ч удаа нөхөн сэргээлт хийлгүй бултдагаараа алдартай. Гэсэн хэдий ч Монголын шилдэг 150 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан гэх цол гуншинтай нь хачирхалтай. Ийнхүү Монголоо худалдаж идэгсэд “Говь Гео”-оос эхлээд олон бий. Дэлхий даяар “Ичгүүргүй нүд” хэмээн цоллуулдаг “Арева” группын хувьд Нигерт 40 жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2008 онд тус улсын иргэд болон тэнд ажилладаг уурхайчид нь өвчилж эхэлжээ. Тус улсын эрүүл мэндийн салбарынхан тэдгээр иргэдэд эмчилгээ хийж, шинжилгээ авснаар уранаас хордсон болохыг нь тогтоосон байна. Гэвч ичгүүр сонжуургүй “Арева”-ынхан тэдгээр хүмүүсийг ДОХ туссан хэмээн гүтгэсэн мэдэгдэл гаргажээ. Түүнчлэн тэдгээр уурхайчдад нэг ч төгрөгний нөхөн төлбөр олголгүй нэр цэвэр хоцорсон нь тус компанийг “Ичгүүргүй нүд” шагналын эзнээр тодроход хүргэв. Швейцарийн байгаль орчныг хамгаалах олон нийтийн “Green peace swiss” байгууллагаас “Public eye” буюу олон нийтийн нүд шагналыг гарджээ. Энэхүү шагналыг байгаль орчныг доройтуулсан нутгийн иргэдэд ээлгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад олгодог аж. Францын төрийн өмчит “Арева” компани нь дэлхийн эрчим хүчний салбарт хүч үздэг компани. Тус компани ураны шар нунтаг олборлохоор манай улсын Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудад хайгуул, олборлолт хийж байна. Жилдээ улсын төсөвт 15-16 сая ам.долларын татвар төвлөрүүлдэг бөгөөд энэхүү мөнгөн дүн цаашдаа өснө гэж тус компанийн зүгээс мэдэгдсэн байх юм. Энэ их мөнгөний цаана Засгийн газар хоорондын ямарваа нэгэн нууц гэрээ хэлэлцээр байгаа гэдэг нь илт харагдаж эхэллээ. Өнөөдрийнхөө хоолны төлөө эх орноо худалдагсдыг мөн адил “Ичгүүргүй нүдтэн” гэж нэрлэхсэн. Манай улс шиг бэлчээрийн мал аж ахуйтай оронд ураны хайгуул, олборлолт хийх нь зохимжгүй гэдэг нь “Арева Монгол” компанийн харъяа “Кожеговь”–ийн балагт үйл ажиллагаанаас илт харагдаж байна. Тус компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус бүс нутагт сүйрэл авчирсан гэж хэлж болно. Тухайн бүс нутагт нүүдэллэн амьдардаг малчид сүүлдээ аргаа бараад хошуу нутгаа орхин нүүхэд хүрээд байгаа нь худал биш. Дэлхийд нэр хүндгүй болсон компаниуд яагаад Монголыг зорих болов. Энгийн жишээ дурьдахад Канадын “хар нүх” хочит эрхэм Монголын говийг яаж сүйрүүлж байгааг бид нүдээрээ харж зогсоно. Энэ мэтчилэн элдэв шалдав нөхдүүд эх орныг минь сүйрүүлээд зайлсан цагт хэн бидэнд газар шороо, эх нутаг хайрлах билээ.

2014-06-25

Асуулт хариулт

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багт 2 компани ураны шар нунтагийг олборлож байна. Энэ асуудлыг яаралтай зогсоох хэрэгтэй. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгмөөр байна. Энэ газар 2-5 насны хүүхдий бие нь туурсан, бог малууд үхсэн. Цаашлаад урагт нөлөөлөөд байна. Ийм болчоод байхад бид ингээгүй гэж байна. Тэгэхээр энэ тоглоомоо боль!!!!!! 950 цооног өрөмдсөн. Түүнийхээ 500 цооногыг ашиглаж агаарт шатааж байгаа.
2014-06-25

Санал №1309044968

ХУД-ийн 11-р хорооны Жигүүр Гранд хотхоны оршин суугч байна. Хотын төвд байдаг Grand hospital эмнэлгээ Жигүүр Гранд хотхон рүү нүүлгээд тоног төхөөрөмжөө оруулчихсан. Оруулсан тоног төхөөрөмж нь хүний эрүүл мэндэд хортой цацраг ялгаруулдаг ба энэ нь тухайн хотхоны оршин суугчдад нөлөөлнө гэж үзэж байна. Эмнэлгээс хортой хаягдал гардаг, гэтэл тус хортой хаягдлыг зайлуулах хогийн цэг, лаборатори зэргийг хотхонд барьсан. Яг хажууд нь хүүхдийн тоглоомын талбай байдаг. Тиймээс энэ байдлыг анхааралдаа авч, шалгаж арга хэмжээ авч өгнө үү.
2014-06-07

Санал №1312281774

Dr.Leuren Moret(Др.Лорен Морей(нас ~70)) Олон улсын санхүү эдийн засаг, улс төрийн хүчирхэг бүлэглэл хойт хемисферийн хүн амыг багасгах стратегийнхаа хүрээнд цөм,цаг уур ,тектоникийн зэвсгийг төлөвлөгөөтэйгээр зориудаар Японд (Япон, АНУ-ын хүн ард , хүн төрөлхтний эсрэг) байгалийн гамшигийн нөлөөг хэрэглэж Фукушимагийн АЦС-ийг сүйрэлд хүргэлээ (2011-03-11). (Өөрийн орон, хүн ард, эрүүл ухааны үндэслэл...??? Гэсэн асуултанд Олон улсын э/з улстөрийн олигархи, гегемони, хүчирхэг бүлэглэлийн хэмжээний асуудал...

2014-06-07

Санал №1402271681

Ерөнхий сайд танаа: Монголын цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд Газрын хөрснөөс авч буй нүүрсэнд тодорхой хэмжээгээр цацраг идэвхит бодос агуулагдаж байдаг бөгөөд, тус нүүрсийг галд хийж шатаахад кг тутамд байгаа цацрагт идэвхит бодосын хэмжээ илүү их болж үнсэндээ шингэж үлддэг аж. Гэтэл Манай төрийн өндөрлөгүүд гадаадын орнуудтай туршлага солилцож байгаа мэдээлэлд том станцын үнсээр цемент хийнэ, энэ нь ашигтай цэвэр түүхий эд гэж ярьж байна. Эцэст нь энэ ажлын үр дүнд хортой материалаар баригдсан байшин барилгууд бий болох аюултай тул асуудлыг өндөр түвшинд анхааралдаа авч, энэ ажлаа шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилт дүгнэлтийн үндэслэлтэй хийхийг санал болгож байна.
2014-06-07