2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Мон1007 төслийн үндэсний сургалт зохион байгуулагдаж байна.

Мон1007 төслийн үндэсний сургалт зохион байгуулагдаж байна.

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны MON1007 төслийн хүрээнд "Гамма спектрометрийн чанарын хяналт, хэмжилтийн эргэлзээ сэдэвт" үндэсний сургалт энэ сарын 28-29-нд Геологийн төв лаборатори (ГТЛ)-д зохион байгуулагдаж байна. Уг сургалтанд ОУАЭА-ийн шинжээч нар хичээл заах юм байна. Өнөөдөр эхэлж буй сургалтанд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр оролцож үг хэлсэн бөгөөд нийт оролцогчиддоо амжилт хүссэн юм. Мөн сургалтанд МУИС-ийн  Цөмийн судалгааны төв, Мал эмнэлэгийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, Цөмийн энергийн газар зэрэг байгууллагын 21 мэргэжилтэн хамрагдах юм.
 
Энэ удаагийн сургалтаар: "Цацраг идэвхт эрдсийн түүхийн эдийн хайгуул, олборлолтын үеийн лабораторийн шинжилгээг сайжруулах нь"
 
"Гамма -Цацраг спектрометрийн тодорхой бус хэмжилтийн тооцоо" болон Чанарын хяналтын сургалт зэргийг үзэх юм байна.
 
Онцлоход 2012-2013 оны төслийн жилд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн  хэрэгжилт нь 92 хувьтай, үр дүн сайн байгаад ОУАЭА-гийнхан сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.