Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Төв Азид орхигдсон ураны уурхайг нөхөн сэргээхэд шаардагдах хууль эрх зүй, лабораторийн чадавхт үнэлгээ хийх, сайжруулах талаар зөвлөмж өгөх бүсийн төслийн үр дүнг хэлэлцэх хурал зохион байгуулагдлаа

Төв Азид орхигдсон ураны уурхайг нөхөн сэргээхэд шаардагдах хууль эрх зүй, лабораторийн чадавхт үнэлгээ хийх, сайжруулах талаар зөвлөмж өгөх бүсийн төслийн үр дүнг хэлэлцэх хурал зохион байгуулагдлаа

“Төв Азид орхигдсон ураны уурхайн талбайн нөхөн сэргээлтийн хууль, эрх зүйн орчин, бүс нутгийн усны хагалбарын хяналтын тогтолцоо болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төсөл Монгол Улсад 2014-2017 онуудад амжилттай хэрэгжиж, тайлангийн хурал 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Төслийн зорилго нь Төв Азийн Монгол, Киргиз, Тажик, Узбек зэрэг улсад орхигдсон ураны уурхайг нөхөн сэргээхэд шаардагдах хууль эрх зүйн тогтолцоо, лабораторийн чадавхт үнэлгээ хийх, хүний нөөцийг бэлтгэх, мэдээллийн сан бүрдүүлэхэд оршив.

Монгол Улсаас Цөмийн энергийн комиссын ажлын алба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин, хэмжилзүйн төв лаборатори, УСУГ-ын Усны төв лаборатори, Геологийн төв лаборатори зэрэг байгууллагууд хамрагдсан.

Төслийн хүрээнд ашигт малтмалын олборлолт, байгаль орчны хамгаалалт, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журамд үнэлгээ хийж зөвлөмж гаргасан байна.

Мөн ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лаборатори, ХАБУЛЛ-ын Хими, хор судлалын лаборатори, Ус сувгийн удирдах газрын Усны төв лаборатори, Байгаль орчин, хэмжилзүйн төв лаборатори, Геологийн төв лабораторийн чадавхт үнэлгээ хийж зөвлөмж боловсруулсан.

Төслийн дүнг хэлэлцэх хуралд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл болон Энко зөвлөх үйлчилгээний байгууллагын шинжээчид төслийн үр дүнг хэлэлцлээ.