Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

Росатом ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах шинэ технологийг нэвтрүүлнэ

Росатом ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах шинэ технологийг нэвтрүүлнэ

Зураг. УУХК дах ашигласан түлшийг тээвэрлэх сав

Росатом төрийн өмчит корпорацийн Железногорск хотын Красноярскт байрлах Уул уурхайн химийн комбинат/УУХК/ нь ОХУ-ын ЦЭХС-д ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах "Ногоон"-хэмээн нэрлэсэн байгаль орчинд эрсдэл үзүүлдэггүй туршилтын шинэ технологийг 2020 оноос хойш эхлүүлэхээр төлөвлөж байна.

Өмнө нь УУХК-ын изотоп-химийн үйлдвэрт ЦЭХС-ын хөгжлийн III+ үеийн дэвшилтэт байгаль орчинд ээлтэй технологийг ашиглах дэлхийд хамгийн орчин үеийн ЦЭХС-ын ашигласан түлшний дахин боловсруулалтад зориулсан цацраг химийн туршилт-үзүүлэнгийн төвийг барьж байсан Энэхүү ашиглалтад оруулсан цогцолбор нь үйлдвэрлэлийн хэмжээнд хагас боловсруулсан ашигласан цөмийн түлшний дахин боловсруулалтын технологийн горимыг боловсруулах боломжийг олгодог аж. Ирээдүйд уг туршилтын төвд үндэслэж, ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулахад зориулсан том хэмжээний үйлдвэр РТ-2-ыг  барьж байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тус туршилт судалгааны төвд хэрэглэх технологийн онцлог нь бага түвшний шингэн цацраг идэвхт хаягдлыг бүрэн арилгах явдал юм. Ингэснээр Оросын мэргэжилтнүүд цөмийн материалыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр дахин боловсруулах боломжтойг дэлхий дахинд бодитоор анх удаагаа нотлон харуулах юм.

“Ногоон” хэмээх технологийн тухай

Энэхүү технологийг товч танилцуулбал, технологийн эхний шатанд термохимийн задлах болон ашигласан түлшний савааны гадаргууг авч түлшийг хэрчиж жижиглэж процесс явагддаг. Түүний дараа исэлдүүлэх процессыг явуулдаг ба энэхүү исэлдүүлэгч процессд ЦЭХС-ын хөгжлийн III+ үед хамаарагдах технологиор ЦЭХС-ын хөгжлийн өмнөх үеийн реакторуудад ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулдаг. Исэлдүүлэгч процессоор устөрөгчийн цацраг идэвхт изотоп болох трити(3H) болон иод-129(129I) зэрэг  хийг арилгах боломжтой ба түлшний багцыг уусмалд уусгасны дараа шингэн цацраг идэвхт хаягдал үүсдэггүй байна. Исэлдүүлэх процессын дараа түлшний элементүүд уусмал ханд хэлбэрт шилждэг. Энэхүү уусмалаас уран болон плутонийг ялган авч диоксинд уран болон плутонийг холимог түлш болох MOX(UO2+PUO2)-д ялган авч хурдан нейтроны реакторын түлшний циклд хэрэглэхээс гадна дулааны нейтроны реакторт хэрэглэх холимог(REMIX) түлшийг бэлтгэдэг.

Үдэгдэл бүтээгдхүүний хуваагдлыг хөргөж, шиллэн хамгаалалтын саванд савладаг. Энэ үед шингэн цацраг идэвхт хаягдал үлддэггүй байна.

 Дэлгэрэнгүйг: https://ria.ru/atomtec/20171120/1509165493.html- сайтаас үзнэ үү