Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

Европын Комиссоос хэрэгжүүлж буй төслийн явцыг хэлэлцэх хурал зохион байгуулагдлаа

Европын Комиссоос хэрэгжүүлж буй төслийн явцыг хэлэлцэх хурал зохион байгуулагдлаа

Европын Комиссоос 2017-2018 онд Монгол Улсад хэрэгжүүлж буй MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх” төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх хурал Улаанбаатар хотноо 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү төсөл нь дараах 8 сэдвийн хүрээнд хэрэгжиж байна.

  1. Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хууль эрх зүйн орчин болон дэд бүтэц;
  2. Цацраг идэвхт хаягдлын менежментийн үндэсний дэд бүтэц;
  3. Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх хөтөлбөр;
  4. Ашиглагдахгүй болсон шарах төхөөрөмжийн урт хугацааны аюулгүй байдлын менежмент;
  5. Цөмийн аюулгүй байдлын баталгаа;
  6. Байгалийн гаралтай цацраг идэвхт материалаас үүсэх шарлага;
  7. Цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө

Тус төслийн хэрэгжилтийн явцын уулзалтад Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн Газрын Хэргийг түр хамаарагч Марко Фэрри, Европын Холбооны Цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зөвлөх байгууллага “RISKAUDIT”-ын төслийн менежер Палма Диего, техникийн менежер Кристиан Кунзе болон Монголын талаас ЦЭК-ын Ажлын албаны цөмийн аюулгүй байдал хариуцсан албан хаагчид оролцож төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг хийв.

            Уулзалтын явцад төслийн багийнхан 7 зорилт тус бүрийн хүрээнд 2017 онд хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудал, үр дүнгийн талаар танилцуулж,  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Төслийн хүрээнд 6 байгууллагын 9 албан хаагчдыг ХБНГУ, Франц, Унгар, Люксембург зэрэг улсад дагалдах сургалтад хамруулж, Монгол улсад 7 удаагийн сургалт, семинар зохион байгуулж, нийт 17 байгууллагын давхардсан тоогоор 110 албан хаагчдыг хамрууллаа. Мөн Европын Холбооны туршлага, олон улсын стандартыг судлан Монгол Улсын хууль дүрэмд нийцүүлэн 12 баримт бичгийн төслийг боловсруулаад байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсад цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулах чадавхийг бэхжүүлэх, холбогдох төрийн байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой байна.