Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

Цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрмүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрмүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Цөмийн энергийн комиссын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн  ээлжит хуралдаанаар “Суурин цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг 10 дугаар тогтоол, “Зөөврийн цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг 11 дүгээр тогтоол, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүйн дүрэм” –ийг 12 дугаар тогтоолоор тус тус баталсан. 
 
Цөмийн энергийн комиссын “Дүрэм батлах тухай” 10, 11, 12 дугаар тогтоолуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3810, 3811, 3812 дугаарт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус тус бүртүүлснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. 
Дүрмээр эмнэлэг, аж үйлдвэр, геологи, уул уурхай, авто зам, барилга, хөдөө аж ахуй, судалгаа, шинжилгээ, боловсролын салбарт ашиглагдаж буй төрөл бүрийн цацрагийн үүсгүүр бүхий багаж төхөөрөмжийн онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны тусгай шаардлагуудыг тогтоосон. 
Эдгээр дүрмүүдийг суурин цөмийн хэмжүүр, зөөврийн цөмийн хэмжүүр, каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд заавал дагаж мөрдөнө. 
 
“Суурин цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Зөөврийн цөмийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүйн дүрэм” –ийг манай цахим хуудасны Хууль, эрх зүй хавтасны дүрэм, журам цэсээс авч ашиглана уу.