(2017-03-10 10:01:00)

Гадаад мэдээ

ИБУИНВУ, Бүгд Найрамдах Солонгос улсууд цөмийн хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

ИБУИНВУ, Бүгд Найрамдах Солонгос улсууд цөмийн хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

БНСУ-ын худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Пайк Ун-гю, Нэгдсэн Вант Улсын Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн яамны төрийн нарийн бичгийн дарга Грег Кларк нар Лондон хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа талууд хоёр улсын хооронд цөмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цөмийн эрчим хүчний станц барих болон ашиглалтаас гаргах тал дээр хамтран ажиллах талаар харилцан ярилцсан ажээ.

Ун-гю өөрийн хийсэн мэдэгдэлдээ “Өмнөд Солонгос Улс цөмийн реакторын үйл ажиллагаа, цөмийн технологи хөгжүүлэлтийн тал дээр 40 гаруй жилийн туршлагатай улс юм. Ноён Кларк ярилцлагын үеэр Нэгдсэн Вант Улсын Засгийн газар өөрийн улсын цөмийн байгууламжийн шинэ төслүүдэд чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад дэжмлэг үзүүлэх байр суурь баримталж буйг илэрхийлсэн” хэмээсэн юм.

Дашрамд дурьдахад, Солонгосын төрийн өмчит цахилгаан эрчим хүчний корпораци (КЭПКО) нь Тошиба корпорациар удирдуулсан НуЖэнэрейшн-д хувьцаа худалдаж авч магадгүй талаар өмнө нь мэдээлж байсан. Тошиба корпорациар удирдуулсан хамтарсан компани НуЖэнэрейшн нь Нэгдсэн Вант Улсын Кумбриа мужид Вестингхаус AP 1000 загварын реакторт Мурсайд ЦЭХС-ыг барихаар төлөвлөж байсан боловч Солонгосын талын оролцоо нэмэгдсэнээр реакторын загварыг Кэпко APR-1000 болгон өөрчлөх талаар санал гаргаад байгаа ажээ.