БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Мэдээ

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа

Монгол Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, орчин үеийн дэвшилтэт цөмийн технологийг нэвтрүүлэхэд Цөмийн энергийн комиссоос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилго бүхий Эрдэмтдийн зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус Ажлын албаны байранд болж өнгөрлөө.

            Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Чингис хааны одонт академич П.Очирбат, академич Х.Намсрай нар болон академич Ц.Баатар, профессор Г.Хүүхэнхүү, профессор С.Даваа, зөвлөх инженер О.Чулуун, доктор Б.Нэргүй, Д.Төмөртогоо З.Ганбаатар зэрэг цөмийн физик, технологи, геологи, уул уурхай, байгаль орчин, хууль эрх зүй, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд байдаг. Хуралдаанд зөвлөлийн гишүүдээс гадна Цөмийн энергийн комиссын Ажлын албаны удирдлагууд оролцлоо.

            Хурлаар Монгол Улсын “Цөмийн энергийн салбарын хөгжлийн дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө (2018-2022)” болон цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг ашиглах бэлтгэл ажилтай холбоотой технологи нэвтрүүлэх, судалгаа-боловсруулалтын чиглэлээр 3 асуудал хэлэлцэж, Цөмийн энергийн комисс болон комиссын Ажлын албанд хандсан зөвлөмжүүд гарсан.