Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Уран олборлолтын технологи

Уран олборлолтын технологи

Өнөөдрийн байдлаар ураныг ил болон далд уурхайн аргаар, газрын дор уусган олборлох (in situ leaching) гэсэн 3 аргаар олборлож байна. 

Газрын дор уусган олборлох технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ядуу, бага агуулгатай ураны ордуудыг ашиглах боломж нээгдсэн төдийгүй, энэ арга нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь олборлолтын уламжлалт аргуудтай харьцуулахад харьцангуй бага юм. Газрын дор уусган олборлох технологи нь уламжлалт арга шиг бэлтгэл ажил, малталт нэвтрэлт, уулын ажил, карьер үүсэх гэм мэт асуудлууд байдаггүй бөгөөд газрын гүн дэх хүдрийн биет рүү уусгагч шингэн уусмал шахаж, металлыг уусмалтай гарган авч олборлолт хийдэгээрээ уламжлалт аргуудаас ялгаатай.

2016 оны байдлаар уран олборлох уурхайн аргуудыг харьцуулсан байдал: