Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна. (2018-10-08 10:54:00)

Ураны үнийн таамаг

 Ураны үнийн таамаг

Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргасан ураны эрэлт нийлүүлэлтийн таамагт зураглал

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 1 фунт шар нунтагийн үнэ   26.50 ам.доллар/фунт 1 кг шар нунтагийн үнэ 58.5 ам.доллар/кг байна. 

АНУ-ын “Morningstar” хөрөнгө оруулалтын судалгааны байгууллагын судлаач Давид Ванг ураны хүдрийн баяжмалын үнэ хуучин хэвэндээ орно, 2019 он гэхэд ураны хүдрийн баяжмалын үнэ 65 ам.доллар/паунд хүрнэ гэж таамаглаж байна.

Дэлхий дахинд нийтдээ 60-аас илүү реактор барьж байгуулах төслүүд эхэлсэн тул хайгуулын болон ашиглалтын компаниуд урт хугацааны ураны үйлдвэрлэлийн суурийг бий болгож ашиг олох болно гэж Канад Улсын “Haywood Security” хөрөнгө оруулалтын фирм үзэж байна.

Дэлхийн 127 улсад салбартай тэргүүлэгч эдийн засгийн судалгааны байгууллага болох “ФокусЭкономикс”-ын үзэж байгаагаар цөмийн салбар нь зах зээл дээр алдагдалаа бүрэн нөхөх он жилүүдийн өмнө ирсэн байна. Япон Улс нь ослоос хойш 2 реактороо сэргээн засварлаж хэвийн  үйл ажиллагаанд нь оруулсан.

Ураны эрэлт буурч, спот үнэд нөлөөлж байгаа хэдий ч БНХАУ-д 21 реактор, ОХУ-д 7 реактор, БНЭУ-д 5 реактор, Беларусь Улсад 2 реактор, Ойрх Дорнодод 4 реактор, Финлянд Улсад 1 реактор дэлхийн хэмжээнд нийт 68 цөмийн реактор баригдаж байгаатай холбоотойгоор ураны хүдрийн баяжмалын эрэлт, нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байна гэж “Haywood Securities” ХХК үзэж байна. ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпорацийн харъяа “Ураниум ван” компанийн үзэж байгаагаар ойрын гурван жилд ураны үнэ нэг фунт (0,45кг) нь 40 ам.доллар 1 кг нь 88 ам.доллар болж өсөх магадлалтай байна.

Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргасан ураны зах зээлийн таамаг зураглалыг харуулсан. Ураны зах зээл 2020 он хүртэл илүүдэл бүтээгдэхүүнтэй байх бөгөөд 2025 оноос эхлээд ураны эрэлт нь нийлүүлэлтээс 4 мянган тонноор давах зураглал харагдаж байна. Харин 2035 оны үед зах зээл дээрх ураны эрэлт нийлүүлэлтээс 30 мянган тонноор илүү гарч ураны хомсдол үүсч болох зураглал харагдаж байна. Энэ нөхцөлд ураны шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулах хэрэгцээтэй болж байна.

Эх суравалж: http://www.world-nuclear.org/