БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Уран гэж юу вэ?

Уран гэж юу вэ?

Ураныг нээсэн нь

Германы химич Мартин Хэйнрих Клапрот 1789 онд Гэгээн Жоахимштал уурхайгаас авчирсан чулуулгийг хэсгийг судалж байхдаа ураныг нээсэн байна. Энэхүү чулуулаг нь ураны хүдэр болох Пэчблэндэ (UO2) байжээ. Энэхүү үйл явдал болохоос 8 жилийн өмнө буюу 1781 онд Виллиам Хэршэлийн нээсэн гариг болох Уранусын нэр болох “уран” буюу «уранинит»-ыг Клапрот нь өөрийн нээн илрүүлсэн чулуулагт хайрлажээ. Тэгвэл дөнгөж 1841 онд Францын химич Эжен-Мэлшуар Пелигот уранинитыг хүчилтөрөгчийн хоёр атом болон металын нэг атомоос бүрддэг болохыг тогтоож, тухайн металыг ялган авч түүнийгээ “уран” хэмээжээ. Харин ураны цацраг идэвхт шинж чанарыг 1896 онд Францын эрдэмтэн Хэнри Бэккерель уранаас нүдэнд үл үзэгдэх цацраг аяндаа ялгарч, фото зургийн хальсанд нөлөөлж байхыг ажиглахдаа нээсэн байна. Энэ нь тухайн цаг үе хүртэл хүн төрөлхтний мэддэггүй байсан байгалийн цацраг идэвжлийн илрэл байлаа.

Байгалийн уран ба түүний шинж чанар

Уран нь дэлхий дээр түгээмэл тархалттай байдаг байгалийн элемент юм.Уран нь байгальд дангаар оршдоггүй бөгөөд чулуулаг, хөрс, далай тэнгисийн усанд элбэг тархсан ба дэлхийн царцдас бүрхэвчид байх ураны хэмжээ нэг их наяд тонн болдог.

Байгалийн уран нь ураны үндсэн гурван изотопоос бүрдэнэ: U238 (99.28%), U235 (0.71%), U234 (0.01%) байдаг;

Уран нь хүнд, цагаан өнгөтэй гялалзсан металл бөгөөд химийн идэвхтэй, агаарт хурдан исэлддэг;

Уран нь газрын хөрсөнд хүдэр хэлбэрээр харьцангуй түгээмэл тархасан бөгөөд  дэлхийн царцдас бүрхэвчинд дийлэнх тохиолдолд 3 гр/тонн агуулгатай байдаг;

Дэлхийн ураны батлагдсан нөөц 3,4 тэрбум тонн;

Дэлхийн царцдас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай;

Далайн усан дахь ураны агуулга ойролцоогоор 3 мг/м3 байх тул нийтдээ 4.5 тэрбум тонн уран далай, тэнгисийн усанд ууссан хэлбэрээр оршидог;

Хүний биед 90-150 микрограмм уран агуулагдаж байдаг;