Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Логикт тулгуурласан аргачлалыг ашиглан төсөл боловсруулах тухай семинар зохион байгуулагдав.

 
Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онуудад Монгол Улсад хэрэгжих төслүүдийг Логикт тулгуулруулсан аргачлалыг ашиглан боловсруулах тухай семинарыг 2011 оны 2 дүгээр сарын 18, 22-ний өдрүүдэд тус тус Цөмийн энергийн газарт зохион байгуулсан. Тус семинарт Хавдар судлалын үндсэний төв, Клиникийн 1 эмнэлгийн цөмийн онош зүйн тасаг, Хөдөө аж ахуйн их сулгуулийн Мал эмнэлгийн хүрээлэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Дарханы ургамал газар тариалангийн хурээлэн, Геологийн төв лаборатори болон тус газрын албан хаагчид оролцов.