(2017-03-10 10:01:00)

Мэдээ

CONVEX-2А дасгал, сургуулилтад амжилттай оролцлоо

CONVEX-2А дасгал, сургуулилтад амжилттай оролцлоо

Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ослын болон онцгой байдлын төвөөс цөмийн болон цацрагийн гэнэтийн ослын үед үндэсний эрх бүхий байгууллагууд тайлагнах маягтыг бөглөх, мэдээлэл солилцох боломжтой эсэхийг шалгах, үнэлгээ хийх зорилгоор гишүүн орнуудын дунд ConvEx-2a дасгал, сургуулилтыг жил бүр зохион байгуулдаг.

Тус ажлын хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ослын болон онцгой байдлын төвөөс гишүүн орнуудын дунд цөмийн болон цацрагийн гэнэтийн ослын үеийн бэлэн байдлыг хангах, ослын газраас шуурхай мэдээлэл авах ConvEx-2a дасгал, сургуулилтыг зохион байгууллаа.

Дасгал, сургуулилтыг ЦЭК-ын Ажлын алба МХЕГ, ОБЕГ, МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лаборатори, ЦУОШГ-ын холбогдох албан хаагчидтай хамтран зохион байгуулж, Ослын болон онцгой байдлын төвөөс зарласан цөмийн болон цацрагийн ослын нөхцөлд бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээг авч ажилласан тухай тайланг ОУАЭА-ийн Ослын болон онцгой байдлын төвд шуурхай мэдээлсэн.

Энэхүү дасгал, сургуулилт нь цөмийн болон цацрагийн гэнэтийн ослын үед хариу арга хэмжээг төлөвлөх, мэдээллийг шуурхай дамжуулах, үндэсний эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бэлэн байдлыг хангуулахад чухал ач холбогдолтой юм.