БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй МОН-8 төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн Циклотроны тасагт ажиллах дараах 5 мэргэжилтнийг сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. (2018-07-19 08:03:00)

Мэдээ

“ХАРИУ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“ХАРИУ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Америкийн Нэгдсэн Улсын Цацрагийн аюулгүй байдлын газар, Сандиагийн Үндэсний лабораторитой хамтран “Хариу  ажиллагаа” сэдэвт сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтаар цацрагийн байгууламжид учирч болох аюул, цацрагийн нөлөөлөл,  биет хамгаалалтын систем, болзошгүй ослын бэлэн байдлын төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр хичээл үзэж, цацрагийн байгууламжид учирч болзошгүй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, хариу арга хэмжээг авах талаар дасгал ажил гүйцэтгэн төрийн байгууллагын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлж, харилцан хамтын ажиллагааг сайжруулах юм.

Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Дотоодын цэргийн 05 дугаар анги, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг байгууллагуудын 30 албан хаагч оролцож байгаа бөгөөд хөдөө орон нутгаас 2 байгууллагын 5 албан хаагч хамрагдаж байна.