Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна. (2018-10-08 10:54:00)

Мэдээ

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН БОЛЗОШГҮЙ ОСЛЫН ҮЕД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЛТ БОЛЛОО

 ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН БОЛЗОШГҮЙ ОСЛЫН ҮЕД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЛТ БОЛЛОО

Зэвсэгт хүчний жанжин штабаас Зэвсэгт хүчний хими, биологи, цацрагийн ангийн сургалтын талбайд цөмийн болон цацрагийн болзошгүй ослын бэлэн байдал, ослын хариу арга хэмжээний үзүүлэх сургуулилт 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Сургуулилтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид оролцож, туршлага судаллаа.

Тус үзүүлэх сургуулилтаар цөмийн болон цацрагийн ослын цагийн байдлыг тагнах, ослын бүсийг тогтоох, гадаад орчны цацрагийн тунг хэмжих, агаар, хөрс, ус, тунадас тоосонцорын дээж авах, мэдээллийг шуурхай дамжуулах, цацрагийн идэвхжил сулруулалт хийх, хариу арга хэмжээ авах, ажиллагаанд оролцож буй албан хаагчдын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах, албан хаагч болон тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цацрагийн бохирдолыг арилгах зэрэг дасгал сургуулилтыг хийсэн.

Энэхүү үзүүлэх сургалт нь цөмийн болон цацрагийн ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг боловсруулахад чухал ач холбогдолтой юм.