(2017-03-10 10:01:00)

Гадаад мэдээ

АВСТРАЛИ УЛС УРАНЫ ОЛБОРЛОЛТОО НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

АВСТРАЛИ УЛС УРАНЫ ОЛБОРЛОЛТОО НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Австрали Улс нь дэлхийн хамгийн их ураны нөөцтэй буюу ойролцоогоор нийт нөөцийн 29%-ийг эзэмшдэг бөгөөд ураны үйлдвэрлэлээрээ эхний гуравт ордог байна. 

“Energy Resources of Australia” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 4 дүгээр сарын 11-ний өдөр болсон хурлын үеэр тус компанийн ТУЗ-ийн дарга Петер Мансел “Австрали Улс уран олборлолтын үйл ажиллагаагаа өргөжүүлж, цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн өсөлтөд бэлэн байх хэрэгтэй” гэж уриалга гаргажээ.

Тэрээр Австрали Улс нь хоёр талт цөмийн хамтын ажиллагааны гэрээнүүдийн хүрээнд дэлхийн 43 улсад ураны шар нунтаг нийлүүлдэг бөгөөд өөрийн гэсэн зах зээлийг аль хэдийн бий болгож чадсан. Гэсэн хэдий ч Австрали Улс шар нунтгийн эрэлтийн магадлалтай өсөлтөөс ашиг хүртэх боломжийг бий болгох, ялангуяа хөгжиж буй орнууд дахь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтөд бэлэн байх хэрэгтэй гэж нэмж хэлсэн байна.

Уран олборлолтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх тухай энэхүү уриалга нь анх удаагийнх биш бөгөөд 1 дүгээр сард Австралийн Эрдэс баялгийн зөвлөлөөс улсын хэмжээнд уран олборлолтын үйл ажиллагаанд тавих дүрэм, журам, хуулийг нэгдсэн стандартад оруулж, цөмийн эрчим хүчийг ашиглахад тавьсан хоригоо цуцлах хэрэгтэй байгаа тухай Засгийн газартаа хандаж байжээ.          

Өнөөдрийн байдлаар Австралийн зарим муж улсад уран олборлоход зарим нэг хүндрэл тулгараад байна. Тухайлбал өнгөрсөн жил Өмнөд Австралийн уул уурхай, газрын тосны сайд Билл Жонстон уран олборлолтын цаашдын чиг хандлага эргэлзээтэй байгаа бөгөөд ойрын ирээдүйд Баруун Австралиас уран олборлохгүй гэдгээ мэдэгджээ.

Хэдийгээр Австрали Улсад 1954 оноос уран олборлож байгаа ч өнөөдрийн байдлаар 3 уурхайд уран олборлолт явагдаж байна.

Австралийн хойд хэсэгт байрладаг “Ranger” уурхайд “Energy Resources of Australia” ХХК үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанийн хувьцааны 68.4%-ийг Рио Тинто корпораци эзэмшдэг байна. Уурхайгаас 2017 онд 2,294 тонн ураны исэл (U3O8) буюушар нунтаголборлосон бөгөөд 2018 онд 1,600-2,000 тонн шар нунтаг олборлохоор төлөвлөжээ. 

Өөр нэг уурхай “Olimpic Dam” нь Өмнөд Австралид оршдог ба BHPBillitonкомпани үйл ажиллагаа явуулдаг. Уурхайн хүчин чадлыг 1,800 тонноос 4,600 тонн шар нунтаг хүртэл нэмэгдүүлсэн байна.

Гурав дахь уурхай “Four Mile”-н жилийнүйлдвэрлэх хүчин чадал 1,000 тонн шар нунтаг бөгөөд уурхайд “Quasar Resources” ХХК үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь АНУ-ын “General Atomics” компанид харьяалагддаг.

Эх сурвалж: https://investingnews.com/daily/resource-investing/energy-investing/uranium-investing/australian-government-urged-promote-uranium-mining/?mqsc=E3949347