Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулах тул Та бүхэн идэвхтэй оролцоно уу. (2018-09-04 02:13:00)

Фото мэдээ

“Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь” сэдэвт сургалт, дасгал сургуулилт зохион байгуулагдлаа

Европын Комисстой хамтран 8 зорилт бүхий MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчинг бэхжүүлэх” сэдэвт төслийг 2017 оноос эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Төслийн 4 дүгээр зорилтын хүрээнд “Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь” сэдэвт сургалт, дасгал сургуулилт 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд ЦЭК-ын Ажлын албаны байранд зохион байгуулагдлаа.

Сургалтад Европын холбооны “Riskaudit” байгууллагын шинжээч, зөвлөхүүд хүрэлцэн ирж эзэнгүй үүсгүүрийг эрэх, хайх, илрүүлэх, ангилах, аюулгүй болгох зэрэг үйл ажиллагааны чиглэлээр олон улсын туршлагыг танилцуулж, Монгол Улсад ашиглагдаж буй цацрагийн үүсгүүрт тавигдах хяналтын хууль эрх зүйн орчны талаар хэлэлцэж, санал бодол, туршлага солилцов.

Тус зорилтын хүрээнд боловсруулсан “Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх хөтөлбөр”, “Эзэнгүй үүсгүүрийг аюулгүй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын төслийг сургалтын явцад хэлэлцэж, эзэнгүй үүсгүүрийг эрж хайх,  илрүүлэх, аюулгүй болгох зэрэг ажиллагааны журмын дагуу дасгал сургуулилтыг ЗХ-ний 119 дүгээр ангийн сургалтын талбайд гүйцэтгэв.

Энэ удаагын дасгал сургуулилтаар эзэнгүй үүсгүүрийг илрүүлсний дараа холбогдох төрийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу цацрагийн үүсгүүрийг аюулгүй болгох, тусгай байгууламж руу аюулгүй тээвэрлэх дасгал, сургуулилт хийснээрээ онцлог бөгөөд төрийн байгууллагуудын үүрэг оролцоо, харилцан хамтын ажиллагааг тодорхойлоход чухал ач холбогдолтой байлаа.

Сургалтад Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Өвөрхангай аймгийн МХГ, Дорногвь аймгийн МХГ,  МХЕГ-ын ХАБҮЛЛ, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтэс, Орхон аймгийн онцгой байдлын хэлтэс, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цаг уур орчны шинжилгээний газар, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, Нийслэлийн цагдаагийн газар, Эрдэнэт үйлдвэр ХХК, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ОБЕГ-ын Аврах тусгай анги, Хавдар судлалын үндэсний төв зэрэг холбогдох байгууллагуудын нийт 42 төлөөлөл оролцлоо.