Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Фото мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарт “цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд анхны жилдээ ажиллаж буй физикийн багш нарт “Цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 02 болон 09-ний өдрүүдэд 2 удаа зохион байгууллаа. Тус сургалтад нийт 69 сургуулийн 69 физикийн багш хамрагдсан байна.

Сургалтаар цөмийн технологийн энхийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэдээлэл хүргэж, “Ионжуулагч цацрагийн талаар мэдлэг олж авцгаая” сэтгүүл гардуулж өгөв.

Физикийн багш нарт Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас хадмал орчуулга хийж бэлтгэсэн цөмийн цацраг, цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний талаарх видео хичээлүүдийг үзүүлж, материалыг файлаар тарааж өгсөн. Мөн цацрагийн тун хэмжих багаж, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл тэдгээрийг ашиглах талаар танилцуулга хийж, мэдээлэл олгосон.