(2018-05-23 03:39:00)

Сансарын цацраг - Цуврал №001

Сансарын цацраг - Цуврал №001

Бид гол төлөв цацрагийг сансар огторгуй, хөрс, агаар болон хүнс тэжээлээс авдаг. Байгалийн цацрагаас жилд авах тунгийн дундаж хэмжээ дэлхийд ойролцоогоор 2.4 мЗв байдаг.

1) Сансраас

Сансраас өгөх цацрагийн тун өндрөөс хамаарч нэмэгддэг ба энэ нь агаарын нягт багасах тусам сансрын цацраг саадгүй нэвтэрдэгтэй холбоотой. Сансрын цацраг нь дэлхийн агаар мандалд цацраг идэвхт бодисыг бий болгодог. Жишээ нь: Сансрын цацраг агаарын атомуудтай мөргөлдсөний улмаас нейтрон цацрагийг бий болгодог. Нейтрон цацраг нь агаар дахь азотын атомтай харилцан үйлчлэлд орж, протоныг суллан цацраг идэвхт нүүрстөрөгч-14-ийг үүсгэдэг. Нүүрстөрөгч-14 изотопыг ашиглан органик бодисын насжилтыг тодорхойлдог. Виктор Франсис Хесс хийн бөмбөлгөөр цацраг хэмжихээр нисэх үедээ сансрын цацрагийг анх 1912 онд нээсэн. Хожим энэхүү нээлтээрээ физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн билээ.