Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Танин мэдэхүйн булан

Газрын царцдасаас-Цуврал №002

Газрын царцдасаас-Цуврал №002

Бид гол төлөв цацрагийг сансар огторгуй, хөрс, агаар болон хүнс тэжээлээс авдаг. Байгалийн цацрагаас жилд авах тунгийн дундаж хэмжээ дэлхийд ойролцоогоор 2.4 мЗв байдаг.

2) Дэлхийн царцдаснаас

Цацраг идэвхт элементүүд нь 4.6 тэрбум жилийн өмнө дэлхий ертөнц бий болсноос хойш оршин тогтнож, дэлхийн царцдаст агуулагдаж ирсэн. Эдгээр элементийн цацраг идэвхийн хэмжээ нь хагас задралын үеэс хамааран янз бүрээр багасдаг. Уран, тори гэх мэт элементүүдийн хагас задралын үе урт учраас дэлхийн царцдаст урт хугацаанд хэвээр хадгалагдан байдаг тул бид дэлхийн царцдаснаас ялгарах цацрагт байнга өртөж байдаг. Тухайн  байгалийн тогтоц, дэлхийн царцдас дахь цацраг идэвхт бодисын агуулгаас хамааран тухайн бүс нутгийн цацрагийн тунгийн хэмжээ харилцан адилгүй байдаг. Тухайлбал Энэтхэг Улсын Кералын царцдаст цацраг идэвхт элемент тори агуулсан моназит их хэмжээтэй байдаг учраас тухайн бүс нутагт байгалийн цацрагийн жилийн тунгийн хэмжээ нь 10 мЗв байдаг. Мөн Бразил Улсын Алсо Покос дэ Калдас (Also Pocosde Caldas), Иран Улсын Рамсар, Хятад Улсын Янжин (Yangjiang) зэрэг газруудад байгалийн цацрагийн түвшин өндөр байдаг. Япон Улсын Кансай мужийн байгалийн цацрагийн жилийн түвшин Канто мужаас өндөр байдаг нь тус мужид боржин чулуулаг их байдагтай холбоотой (боржин чулуулагт цацраг идэвхт бодис харьцангуй их агуулагддаг). Монгол орон ураны нөөц баялаг ихтэй тул байгалийн тогтоцоороо цацрагийн тунгийн чадлын дундаж түвшнээс их цэг нилээд их байдаг. Тухайлбал Жанчивлан, Халзангийн рашаан орчим.