Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Танин мэдэхүйн булан

Байгалийн цацраг- Хүнс тэжээлээс

Байгалийн цацраг- Хүнс тэжээлээс

Хүнсний бүтээгдэхүүнд гол төлөв цацраг идэвхт кали -40 элемент агуулагдаж байдаг. Кали нь ургамал дахь үндсэн 3 шимт тэжээлт бодисын нэг бөгөөд хүнс тэжээлийн замаар хүний бие организмд нэвтэрдэг. Кали нь хүний биед амин чухал шаардлагатай эрдэс бодис бөгөөд ойролцоогоор биеийн жингийн 0.2 хувийг эзэлдэг.

Ургамлын үндсэн 3 шимт тэжээл нь азот, фосфор, кали юм. Байгаль дахь калийн 0.012 хувийг цацраг идэвхт кали -40 эзэлдэг ба тшшний хагас задралын үе нь 1.28 тэрбум жил байдаг. Цацраг идэвхт кали-40 нь бета, гамма цацраг ялгаруулдаг. Хүнсэнд нүүрстөрөгч-14 болон бусад төрлийн цацраг идэвхт изотопуудын хэмжээ маш бага байдаг.